Нийгэм мэдээ

Сүүлийн 20 хоногт товчоодоор 51 тарвага нэвтрүүлж, ₮35,8 саяыг төлүүлжээ

Мэргэжлийн байгууллагууд 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хугацаанд давхардсан тоогоор 750 албан хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 25000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 14 удаагийн үйлдлээр 51 ширхэг тарваганы махыг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна.

Түүнчлэн тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдэд 3.2 сая төгрөгийн торгууль, 32.6 сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлж хариуцлага тооцжээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button