Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхий жилдээ 57 сая тонн пластик хог гаргадаг

Шинээр нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар жилдээ 57 сая тонн пластик хог гаргадаг гэж тооцоолсон байна. Энэ хаягдлын гуравны хоёр гаруй нь өмнөдийн улсуудаас гардаг аж.

Лхагва гарагт /2024.09.04/ “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн тэрхүү судалгааг Их Британи дахь Лийдсийн их сургуулийн эрдэмтэд явуулжээ. Тэд дэлхийн 50 мянга гаруй хот, тосгон хэдийн хэмжээний хог ялгаруулдгийг шинжилсэн байна.

Энэ судалгаа хогны цэг дээр бөөгнүүлээгүй хүрээлэн буй орчинд шууд хаягдаж буй пластикийн хэмжээг тодорхойлох гэж оролджээ. Дэлхийн хүн амын 15 хувьд засгийн газраас ямар нэгэн байдлаар хог хаягдлыг цуглуулж, устгадаггүй аж. Ийм учраас Зүүн Өмнөд Ази болон Сахарын цөлөөс өмнөд бүсэд оршдог Африкийн орнуудаас их хаягдал гардаг гэж судалгаанд бичжээ.

Судалгааг ахлаж бичсэн хүрээлэн буй орчны инженерчлэлийн профессор Костас Велис хэлэхдээ Нигерийн Лагос хот хамгийн их пластик хаягдал гаргасан байна. Бусад томоохон хотууд бол Энэтхэгийн Шинэ Дели, Анголын Луанда, Пакистаны Карачи, Египетийн Аль Карифа байсан юм.

Харин улсын хэмжээд Энэтхэг хамгийн их пластик хаягдал ялгаруулдаг байна. Тодруулбал Энэтхэг жилдээ 10.2 сая тонн пластик хаядаг аж. Тус улсын дараа Нигери, Индонез, БНХАУ оржээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 5, 2024 16:16

Хог хаашаа ч гардаг юм, хогийг яаж, юунаас ч ялгаруулдаг юм. Олон хүн сайтуудаас үлгэр дуурайл авч, бичгийн хэлэндээ ашигладаг тул найруулга дээрээ жаахан анхаарв�##�, сайжруулв�##� дээр болов уу гэж бодлоо.

Холбоотой мэдээ

Back to top button