Нийгэм мэдээ

Төрийн албан хаагчид автобусыг тоосонгүй, шийдвэрийг нь ч хүндэлсэнгүй

"20 минутын хот" үндэсний хороо хоёр хоногийн өмнө /2024.09.02/ анхны хурлаа хийж нийслэлийн замын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн. Тус хурлаас тодорхой хоёр шийдвэр гарч хэрэгжүүлэхээр тогтсон юм.

Нэгдүгээрт, иргэдээс санал авч дийлэнх хувь нь зөвшөөрвөл дугаарын хязгаарлалтыг эхлүүлнэ.

Хоёрдугаарт, төрийн албан хаагчид тусгай автобусаар ажилдаа ирж, очно гэсэн. Энэ шийдвэр өчиргдөр өглөөнөөс хэрэгжиж буй. Иймд бид нөхцөл байдлыг сурвалжлахаар Төрийн ордны баруун хаалганы дэргэд очлоо.

-Хоёр өдрийн өглөөний 8 цаг 30 минут, нөхцөл байдал-

Биднийг очих үед хоёр автобус баруун хаалгаар нэвтэрсэн ч жолооч, хяналтын ажилтан хоёроос өөр хүнгүй хоосон байв. Харин ордны баруун талын зогсоолд олон тооны автомашин байршуулжээ. Өөрөөр хэлбэл энэ өглөөний тухайд төрийн ордны ажилчид болоод гишүүдийн аль нь ч тус автобусаар зорчилгүй, өөрийн тээврийн хэрэгслээр ажилдаа ирсэн дүр зурагтай байна.

Бид тус байршилд 30-аад минут болоход нэг л автобус ирсэн бөгөөд төрийн албаныхны ажлын цаг аль хэдийнэ эхэлсэн байв. Уг ажлын хүрээнд нийт 10 автобусыг жолоочийн хамт гаргаж чиглэлд зорчуулахаар болсон. Төлбөрийг төрийн албан хаагчдад хоол, унааны хөлсийг олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож, нийслэлийн Нийтийн тээврийн газарт шилжүүлснээр бид төрийн ордонд ажиллаж байгаа 1400 гаруй ажилтан албан хаагчийг ажилчдын автобусаар хүргэж өгч, авах үйлчилгээг үзүүлж буй.

-Гурав дахь өдрийн оройны 17 цаг 00 минутын нөхцөл байдал-

Биднийг очиход төрийн ордны хашаан дотор дараах чиглэлийн автобуснууд дараалан зогсож байлаа.

  • Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатрын талбай
  • АТ:1 Засгийн газрын ордон Гэрэлт хотхон Зайсан
  • АТ:2 Засгийн газрын ордон -Хан Хилсс хотхон
  • АТ:3 Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 22 Хороолол

Харин төрийн албаны ажилчид хэдийн ажлын тарах цаг болсон байсан тул өөрсдийн хувийн унаагаараа ордны хашааны зүүн хаалгаар гарцгааж байгаа нөхцөл байдал харагдана. Өөрөөр хэлбэл энэ оройны тухайд өрийн ордны ажилчид болоод гишүүдийн аль нь ч тус автобусаар зорчилгүй, өөрийн тээврийн хэрэгслээр ажилдаа ирсэн дүр зурагтай байна. Харин автобусны гадна талд авто тээврийн үндэсний төвийн хяналтын ажилчид төрийн албан хаагчдыг нэг цаг хүлээн зогсож байгаа нь тэр.

"20 минутын хот" үндэсний хороо"-ны шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний гурван өдрийн ийн сурвалжиллаа. Бидний сурвалжлагын дүр зургаас харвал Х.Нямбаатар, Р.Эрдэнэбүрэн нарын танилцуулан уриалсан уг санаачилгын хэрэгжилт муу байна. Мөн төрийн албан хаагчид автобусыг тоосонгүй, шийдвэрийг нь ч хүндлэхгүй, хариуцлагын асуудал харагдаж байлаа.

Та өмнөх хоёр өдрийн сурвалжлагыг дараах линкээр орж харна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Төрийн ордоны хашаанд машин оруулахаа больчих тэгэхэд автобусандаа суухгүй гээд хаачихав

Зочин
Зочин
Reply to  Монгол

ордон руу машин орох үгүй нь сонин биш л дээ МАНгар �########�ы зулбасгаа

иргэн
иргэн

МУУСАЙН ЭРГҮҮНҮҮД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН МАШИНЫГ НЬ БҮҮ ОРУУЛ МАШААНАА УНАЖ АЖИЛДАА ИРВЭЛ АЖЛААС НЬ ХАЛ АВТОБУС ЧИНЬ ЗӨВ ШИЙДВЭР ШҮҮ ҮХСЭН АЦНЫХ НЬ 20 МИНУТ ӨНӨӨ ӨГЛӨӨ БИ 2 ЦАГ ЯВЖ ИРЛЭЭ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА ШҮҮ.ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ИНГЭЖ ШИЙДВЭРЭЭ ЗӨРЧИХӨӨР УЛНЫ МАНИУС ЯАХЫН БОЛЖ БАЙНА.НЯМБААТАРАА ДЭМЖЭЭЧ НААДАХ ЧИНЬ ЭНЭ ТЭНД ЧАГ ЧАГ ХИЙГЭЭД ЮМ ХИЙХ ГЭЭД ЭЛДВЭЭРЭЭ ХЭЛҮҮЛЭЭД ЯВЖИНА ЭНИЙГЭЭ ДЭМЖЭЭЧ.МЕТРО ГОШНОГО БОЛСОН УУ? ЯАНАА ЯАНА БҮГДЭЭРЭЭ

Зочин
Зочин

тооцоо суд�##�гаагүй зүгээр л ярьж байгаад гаргасан муйхар шийдвэрүүдийг хэн хүндэтгэж дагах вэ

Зочин
Зочин

Төр хэдэн ажиллаг�####�а м�##�лаж дийлэхгүй байж, хувийн хэвшилд зааварчилна гэнээ...

Зочи
Зочи

ХУЛГАЙЧ ТОДОРХОЙ УЛСУУД ЮУ ГЭЖ АВТОБУС ТООХ ВЭ ТӨРИЙН ОРДНЫ ХАШААНД МАШИНЫГ НЬ ОРУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Эхлээд гэрэл дохионы асах хурд. Түгжрэлийн тооцооллоо сайн хий л дээ. Шинжлэх ухаанчаар ханд л даа. Өөрсдөө яваад үз л дээ. Бүр хамгийн наад зах нь нисэхийн тойргийг давхар гэрэл дохиотой болго л доо.

Нэр
Нэр

Бүгдийг нь х�##�ах хэрэгтэй штээ ярвайсан шун�##�ын туламнуудыг....

Зочин
Зочин

Төрийн ордны хашааны автозогсоолыг өндөр төлбөртэй болго цагийн 10000 төг

Иргэн
Иргэн

Гадаадын орнуудын туршлагаас нийтэд бичлэгээр нь үзүүлж харуул. Тэгээд энэ ажлаа хэрэгжүүлбэл яасан юм?! Зүгээр захиргааны тогтоол гаргаад нэмэргүй л дээ??!

Иргэн
Иргэн

Төрийн ордны зогсоол үнэ төлбөргүй юм чинь хэн ч гэсэн машинаа оруулаад хаяна шүү дээ хө!! Тэгээд мөхөж буй төрийн шийдвэрийг хэн хүнгүй үл тоомсролдог болжээ!!! Зориггүй зорилгоггүй ийм хулчигар хулгайчидаар дүүрсэн ордонд ямар төрлийн хүмүүс байдаг нь ойлгомжтой!!!

Зочин
Зочин

Энэ автобусанд суухгүй байгаа нөхдүүдийн машин тэрэг ийг улс хурааж авах хэрэгтэй ямар том толгойтой хүмүүс гэхээрээ хууль дардаггүй нүгэлтэй хүмүүс вэ та нар хуульаа мөрдөх ёстой хүмүүс шүү за

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

ОДОО Л ТӨРИЙН ТӨМӨР НУДАРГАА ҮЗҮҮЛЭХ ЦАГ БОЛЖ ДЭЭ... ЖИРИЙН ИРГЭД ЯЛАНГУЯА ХҮҮХДҮҮД АВТОБУС ХҮЛЭЭЖ, ӨВӨЛДӨӨ БЭЭРЧ, ЗУНДАА ГАНДАЖ ЯВАХАД ТӨРИЫН ОРДОНД ШУРГАСАН ХУВАЛЗНУУД ТӨР ЗАСГАА ТООХГҮЙ БАЙНА ДАА, ХОТЫН ДАРГА НЯМБААТАРАА. НААНА ЧИНЬ АЖИЛЛАСАН НЭРТЭЙ 100-Н ХҮНЭЭС 20 НЬ Л ЖИНХЭНЭСЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА. БУСАД НЬ ЯАЖ НЭГ ХЭДЭН ТӨГРӨГ ХУЛГАЙЛЧИХ ВЭ ГЭЭД Л ГҮЙЖ ЯВАА ДАА. ЮУН ТУСГАЙ АВТОБУС ЭНЭ ТЭР ВЭ. НИЫТИЙН ТЭВРЭЭР ГАНЦ САР ЯВУУЛ Л ДАА.

Зочин
Зочин

Өөрсдийг нь үл тоо. Ажлаас ха-л.

Зочиn apd tvmnee awraachee ta. tiim myndag yumyy
Зочиn apd tvmnee awraachee ta. tiim myndag yumyy

Darga nar gej chotgorvvd bna side xodoo opon nytgiinxand awtobyc oldoxgvi bnaa chotgorvvdee

Зочин
Зочин

Ямар хамаатай юм. Зүгээр л мөнгийг аваад суутгаад бай.

Баатар
Баатар

Ажлаас нь шууд хус маргааш нь гөлөг болно

Энхээ
Энхээ

Нэг т�##�аас нь хараад байхын ордонд ажилладаг гэхээрээ үр хүүхэдгүй гэр ажлын хооронд явдаг гэж ойлгоод байх юм
Яс юман дээрээ зам ха�##�ган барин явдаг тэр гишүүд нь 1 ээр эгнээгээрээ авто буусандаа суугаад явуул таарна

Зочин
Зочин

Ш�##� буруу шийдвэр. Нямбаатар Шинэ сайд 2ын байж байнаа царай. Тэд нарт зориулж автуус гаргадаг Т1 хүмүүс шүү. Ордонд машинтай орохыг хориглочих өөр яадын.

Зочин
Зочин

Ордны гаднах зогсоолоо хаачих аа... тгд л унаанд чинь сууж эхэлнэ дээ

Zochin
Zochin

Deedchuul erh yambaa iluud uzej baina l daa.

Иргэн
Иргэн

Уг нь маш зөв шийдвэр

Зочин
Зочин

Машин оруулах хорьчих, гүйцээ

Жамъян .
Жамъян .

2оо үрдүнгүй энэ ажлаа үр дүнтэй болгохгүй бол үрэлгэн зард�##� чинь хэтэрнэ.Нямбаа та чадахгүй биш нөгөө коммунист аргаа хэргэлж номонд нь оруулхад хэнч юүч хэлэхгүй харин дэмжинэ.Болохгүй бол гарсан зардлаа төлүүл.

Зочин
Зочин

Өглөө хүүхдээ цэцэрлэг сургуульд нь буулгаад л ирж байгаа, хүүхдээ чирээд л автобусанд суудаг нь ховор. Тэрний оронд ажлаас гарая гэнэ. Угаас хаа газар тогтох хүн ховор болоод байгөа

Zochin
Zochin

Abto mashin ezemshigiin tatvariig ondor bolgoochee

Зочин
Зочин

хөөх төрийн ордонд 1400 хүн ажилладаг юм уу?

Зочин
Зочин

Төрийн ордонд ажиллаж байгаа �##�бан хаагчдыг машинтайгаа Төрийн ордны хашаанд оруулахаа больчих тэгээд нэгэнт гадаа зогсоол олдохгүй болохоор автобусаар ажилдаа ирэх очих болно.

Зочин
Зочин

юу гээд л л�##�арын автобус-нд суугаад явах вээ дээ.... эргүүтсэн МАНгар �########�ы зулбасгуудаа

Зочин
Зочин

Төрийн ордны зогсоолыг төлбөртэй болгох хэрэгтэй .

Зочин
Зочин

Төрийн �##�бан хаагчид нь төрөөс гаргасан шийдвэрээ дагаж мөрдөхгүй юм бол тэд яаж ард түмэнд шаардлага тавьж тэдний төлөө ажиллах билээ. Бид хамгийн шилдэг үлгэр жишээч хүмүүсээ л сонгосон гэж бодож байсан чинь хамгийн хэнэггүй,бүдүүлэг,анархист хүмүүсээ сонгожээ. Харамс�##�тай байна. Тэд энэ чигээрээ өсч дээшлээгүй автобусаар явж л байсан байж таарааш дээ. Ичхэд яадаг байна аа. Төрийн шийдвэрээ хүндэтгэн дагахыг ард түмэн та бүгдээс хүсч харж байгаа шүү.

Зочин
Зочин

Төрийн ордны зогсоолыг төлбөртэй болгож УБ хотын А бүсэд хэдэн төгрөг төлдөг жишгээр цагаар нь тооцож авах хэрэгтэй шдээ. Иргэд зогсоолд мөнгө төлдөг, ордныхон төлдөггүй байх нь үндсэн хуульд харшилсан үйлдэл мөн үү.

Төрийн албан хаагч
Төрийн албан хаагч

Энэ нэг их сүртэй гарчиг тавихаа болиочээ.
Саар�##� ордны л хэсэг бүлэг хүний асуудлыг нийт төрийн �##�баны ажилтан, �##�бан хаагч нар зөрчсөн мэт л тавих юм.
Ийм л байдлаас нь болж их юм үүсэх юм.
Сэтгүүлч нар минь зөв нэршил одоо хэрэглэж сурцгаая.

Холбоотой мэдээ

Back to top button