В.Путиний айлчлалын араас Хань Жөн Х Богдын агуулгаар Ши Жиньпинийг төлөөлөн ирэх үү

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн өнөө шөнө Монголд айлчлан ирнэ. Түүнийг Монгол Улсын Засгийн газар урьжээ.
Өмнөхөн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин таван жил тутам дахь уламжлалт айлчлалаа хийгээд буцлаа. БНХАУ-ын хувьд ч манай улстай дипломат харилцаа тогтоосны 75, Ши Жиньпин хамгийн анх Монголд айлчилсны 10 жилийн ой тохиож байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ жил хойд, урд хоёр хөршийн удирдагчид хүрэлцэн ирэх өндөр хэмжээний хүлээлттэй байсан.
Жилийн өмнөөс Владимир Путин, Ши Жиньпин нарын Монгол дахь айлчлалыг зохион байгуулах ажлыг төрийн түвшинд ихээхэн бэлтгэсэн. Харин энэ удаа Ши Жиньпин биш, түүний оронд БНХАУ-ын дэд дарга ирэхээр болоод байна.
Хань Жөн нь дэсээр Ши Жиньпиний дараа бичигдэж, түүнийг төлөөлдөг
Дэсээрээ Хань Жөн яг Ши Жиньпиний дараа бичигдэнэ. Ши Жиньпин өөрөө дэд дарга байх үедээ 2007 онд Монголд ирж байсан удаатай. Хань Жөн дэд дарга болоод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Түүнийг Ши Жиньпиний дараа яригдах БНХАУ-ын улс төрд нөлөө бүхий хүн гэж үздэг.
Тэрбээр өнгөрсөн жил гуравдугаар Чарльз хаан болон Камилла нарын титэм өргөх ёслолд улсынхаа төрийн тэргүүн Ши-г төлөөлж очсон. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы ерөнхий мэтгэлцээнд оролцсон ба энэ жил Владимир Путинийг БНХАУ-д айлчлах үеэр уулзжээ.
Үүнээс Ши Жиньпиний “бие төлөөлөгч” Монголд ирж байна хэмээн ойлгох бололцоо үүснэ.
Ши Жиньпиний биеийн байдал ямар байгаа вэ
Гэхдээ яагаад Ши Жиньпин өөрөө ирсэнгүй вэ гэдэг асуулт тавигдаж байна.
Өмнө дурдсанчлан, төрийн өндөрлөгүүд түүнийг 2024 онд урих чиглэлд идэвхийлэн ажилласан. Ер айлчлал хийхээр болсон гэдэг мэдээлэл ч эх сурвалжуудын түвшинд яригдаж байлаа.
Харин зунаас хойш Ши Жиньпиний биеийн байдал тавгүйтсэн гэх сураг ажиг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгсэн юм. Долдугаар сард гэхэд гуравдугаар чуулганы үеэр Ши Жиньпин цус харвасан гэгдсэн. Гэхдээ энэ албан бус мэдээлэл байв.
Түүний хувьд 2021 онд тархины аневризм гэх өвчнөөр оношлогдсон удаатай.
Одоогоор түүний биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй. Өчигдөрхөн Гвинейн ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах үеэр хүлээн авч уулзсан байна. Эдгээр өдрүүдэд Африк-Хятадын эдийн засгийн форум болсон бөгөөд, Ши Жиньпин өөрийн биеэр оролцжээ.
Албан бус таамаг, сураг ажгаар түүний эрүүл мэнд идэвхийлэн муудах болсон, олон нийтэд үзүүлдэг зураг бичлэгийг хиймэл оюун ухаанаар зохиомжлон засаж байна гэгдсээр байгаа юм.
Ямартай ч энэ удаа Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн ирж байгаа нь ямар хэмжээний ач холбогдолтой айлчлал болох нь анхаарал татлаа.
Дэд даргын айлчлалаар эдийн засаг, бүтээн байгуулалт ярилцах уу
Дэд даргын түвшний уулзалтаар аливаа төрийн өндөр дээд хэмжээний санамж бичиг үзэглэхгүй байх магадлалтай. Гэхдээ нэгэнт энэхүү айлчлалд манай Засгийн газар өндөр анхаарал хандуулж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалаар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний асуудлаар томоохон хэмжээний ойлголцолд хүрч, санамж бичиг байгуулаад байгаа. Залгаад урд хөршийн дэд дарга ирснээр манай Засгийн газар эдийн засаг, бүтээн байгуулалтын деталь сэдвээр голчлон ярилцах чигтэй.
Засгийн газарт МАН-аас гадна АН, ХҮН нам багтсанаараа онцлог. Энэ Засгийн газар үүрэг гүйцэтгэх хугацаандаа хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан. Мөн 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж үүндээ тусгасан байгаа.
Иймд БНХАУ-тай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хамтран ажиллах, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах асуудлаар хэлэлцэх нь бидэнд ашигтай тусна.
ОХУ, БНХАУ-ын харилцаа тийм сайнгүй байгаа. ОХУ-ын зүгээс геополитикийн нөхцөл байдалдаа БНХАУ-ыг дэмжсэн байр суурь илэрхийлээсэй хүсдэг ч тэгэхгүй байна. Мөн хийн хоолойн бүтээн байгуулалтад БНХАУ-ын талаас дорвитой түлхэц үзүүлэхгүй уджээ.
Иймд Монгол Улс нэг талаар ОХУ, БНХАУ-ын ойлголцлын цэг болох бололцоотой. Зарим талаар саяхан айлчлаад буцсан Владимир Путин бидэнд БНХАУ-ын талд үг дайсан уу, хийн хоолойн асуудлаар ойлголцолд хүрэхэд туслахыг хүссэн үү гэх таамаг өрнөж байна.
Хань Жөн Владимир Путинтэй уулзаад Монголд ирнэ
Ташрамд, Хань Жөн ердөө өчигдөр ОХУ-д айлчилж, Владимир Путинтэй уулзсан нь анхаарал татаж байна.
ОХУ-д зохион байгуулагдсан Өрнөдийн эдийн засгийн форумд Хань Жөн оролцжээ. Энэ үеэрээ Владимир Путинтэй уулзан, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг баталгаажууллаа гэж олон улсын хэвлэлд мэдээлсэн байна. Ингэхдээ тодорхой асуудлаар байр сууриа солилцоогүй аж.
Өөрөөр хэлбэл Владимир Путин Монголоос буцаад Хань Жөнтэй уулзаж, маргааш нь Хань Жөн Монголд ирж байна. Тэгэхээр зарим талаар түүний энэ удаагийн айлчлал манай хойд, урд хоёр хөршийн нэгдсэн ойлголцлын хүрээнд өрнөж байх магадлалтай байгаа юм.
Х богдын асуудалд Ши Жиньпин таатай бус хэвээр байна
БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манайд хоёр жил тутам айлчилдаг. Үүнийг эс тооцвол өөр төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийгдэхгүй удлаа.
Ноднин манай Засгийн газар БНХАУ-д айлчилж, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх хэд хэдэн чиглэлд ойлголцолд хүрсэн амжилттай байгаа юм.
Харин хоёр орны соёл, шашны бодлогын асуудал эгзэгтэй хэвээр байна. Тухайлбал, Х богд тодорсон, өдгөө олны өмнө ил гарах болсныг БНХАУ-ын тал огтхон ч таатай хүлээж авахгүй байгаа. Х богдын тухайд мэдрэмжтэй ажиллаж чадаагүй асуудлаар БНХАУ-аас Монголд суух Бүрэн эрхт элчин сайд асан Цай Вэньруйг татсан гэгдсэн.
Хэрэв Ши Жиньпин Ерөнхийлөгчийн урилгаар, өөрийн биеэр ирсэн бол шашны асуудал заавал сөхөгдөх байв. Нэг талаараа өөрийн биеэр ирнэ гэдэг X Богдыг хүлээн зөвшөөрсөнтэй агаар нэг болно.
Харин Засгийн газрын урилгаар ирж буй дэд дарга Хань Жөн энэ удаад эдийн засаг, бүтээн байгуулалтын сэдвээр л ярилцах гол чиг харагдаж байгаа. Нэг үгээр, Ши Жиньпиний ирээгүй шалтгаан үүнд буюу, шашны асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэхийг хүсэхгүй байгаатай холбоотой байж мэдэх юм.
Хань Жөнийг бямба гарагийн 10.00 цагаас Сүхбаатарын талбайд угтаж авна.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр богд иргэн миний амьдралд лав хэрэггүй, түүний оронд хоёр хөрш улстай эвтэй найрсаг байсан дээр.
Чиний амьдрал бидэнд падгүй! Харин тэр Богд Монголчуудад хэрэгтэй! К кк
Маш зөв сэтгэж байна. Сайн байна. Манай монголчуудын лав 70 хувь ийм бодолтой байгаа шүү.
чиний факин амьдрал хэнд хамаатайн? Энд монголчуудын тухай яригдаж байна. тархи толгойгоо жаахан цэнэглэ...
Х Блгд манайд хумсын чинээ ч хэрэггүй. Бид хоёр хөршийнхээ дургүйг хүргэж хэрэггүй. Улсын их хурал Х Богдыг тодруулахыг хориглосон тогтоолыг батлах ёстой. Энэ бол төрийн гадаад бодлогын гол асуудал мөн шүү.
Өмхий хуж аа гийн тагнуул! К кк
МАНАЙ ТОМ АХ ПУТИН ИРЭЭД БУЦЧИХЛАА АРААС НЬ УРД ХӨРШИЙН ТОМ АГАА ИРЭХ НЬ ЯАДЫН ИРЭЭЛ БИЗ МОНГОЛЫН НЭР ХҮНД ОЛОН УЛСЫН ТАВЦАНД ГОЗОЙТОЛ ӨСНӨ.ХАРИН МАНАЙ ШИЙДВЭР ГАРГАДАГ НӨХДҮҮД ЭХ ОРОНДОО АШИГТАЙ САНАЛЫГ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛ ГЭЖ₮ БИ ХЭЛЖ БАЙНА. ЖИШЭЭЛБЭЛ ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ЧААЛГААЧ ЭРГҮҮНҮҮДЭЭ ЗАМААС НЬ АВААД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ ХАРИН Ч МАНАЙ НУТГААР ЯВУУЛСАН ТУЛ ГЭЖ ХЭЛЭЭЧ.БНХАУ н ҮСРЭНГҮЙ ХӨГЖЛИЙН БУУХИАД ОЮУ ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙ БОЛОН БУСАД САЛБАРАА ЧИРҮҮЛЭЭД ОГЦОМ ХӨГЖИХИЙГ БИ ХҮСЭЖ БАЙНА.ЕРӨН ЖААХАН УХААЛАГ АЛСЫН БОДОЛТОЙ БАЙ ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙГААН БИШ ҮҮ?БИ ИХ ХУРАЛД ҮЗЭЭД ЕРӨӨСӨӨ ИРГЭДЭЭСЭЭ 15 ХАН САНАЛ АВСАН ХӨӨН ТЭР НЬ ХӨӨРХИЙ ЭХНЭР ХҮҮХЭД ХАМААТНУУД БУСАД ХАМААТНУУД МУРЬСАН УУГ НЬ БОЛ ЦОГЛОГ ЭХ ОРОНЧ ХӨӨН ЗА МИНИЙ ХЭЛСНЭЭР ХИЙГЭЭРЭЙ.
хөөе шашны талаар харин цэцэрхэхгүй шүү хүүхдүүд минь. Богд тодруулах нь манай 2 хөршид огт хамаагүй асуудал шүү. Шашин шүтлэгийн асуудал улс төртэй огт хамаагүй. Амаа мэдэж бурцгаавал дээр шүү...
Чиний шашин шүтэх эс шүтэх асуудалд хэнч халдаагүй. Харин Х Богдыг тодруулснаараа бид хөгжлөөсөө асар олон алхам ухарч байна. Бид оймс бандажаа хийж чадахгүй байж хятадын бүрэлдэхүүнд байгаа түвэд улс шиг амьдалд рч болохгүй. Монгол улс хаант засагтай бус харин ардчилсан праламентын засаглалтай улс. Бид 20-р зуунаас өмнөх үе шигээ далай лам гэх эр оронгүй тэнэмэл этгээдээр пампрасаасаа салж чадаагүй ээжиынхээ хөхний сүүнээс салаагүй жижиг бацааныг Х Богд гэж тодруулгуулаад өөрсдийгөө доромжлуулж болохгүй. Мөн Х Богд гэх бацааныг америкийн хатгаас дэмжлэг бүүр тэдний үүргийн дагуу тодруулсан. Бид ингэж доромжлуулсанд орвол богд могд гэж тэнэгтэхгүй байсан нь дээр.
Бидэнд х богд хэрэгтэй
10-р богд монголоос төрнө гэдэг нь бас л дэлхий нийтийг шуугиулж байгаа л асуудал юм байна
Бид хоёр хөршийнхээ дургүй юмыг алс холын амкрикийн хатгаас түлхээсээр хийж болохгүй. Х Богдын асуудал бол зөвхөн энэ гандангийн гахай шиг тарган шар хувалцнуудын асуудал биш шүү. Энэ монголын төрийн гадаад бодлогын маш чухал асуудал шүү. Иймд төрөөс Х Богдыг тодруулах асуудлыг хориглосон шийдвэр гаргах ёстой. Харин Х Богдыг тодруулснаараа монгол улс Түвэд улсын харьяанд байгаа юм шиг харагдаж байна. Иймд Х Богдоо яаралтай болиулах хэрэгтэй.
Эгүүрийнхэн та нар өнөөдрийн мэдэн Х Богдын талаар ярилаа.Уг нь энэ асуудлыг дурсахгүйгээр бусды г нь ярьсан бол болох мэт.Энэ агуулгаас нь харвал та нар Хятадаас санхүүждэг мэт
Ter 10 r bogdiig xen yamar zorilgoor gargaad irvee??? Manaix ternii orond xurshteigee ayataixan xaritsaad ediin zasgaa deeshluuleed yavax bsiin. Gaigui xariltsaj bgaad tag bolchixsiin tiim uchiryai bj. Tuvdiin shariin shaahnaas bolj undsendee xun amiin usult buurch muxuxuu shaxsan shuu bid