СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

БОДОХ СЭДЭВ: “Шинэ жил” гэж андуураад Христийн шашны баяр тэмдэглэдгээ больё

Оны сүүлч дөхөж, арванхоёрдугаар сар мөдхөн дундарлаа. Энэ жилийн өвөл цас, цаваг багатай буй хэдий ч хэдийнэ шинэ жилийн баярын урь сэтгэлд нь татаж, догдолж суугаа хүн цөөнгүй. Цаг агаарын урьдчилсан мэдээ удахгүй цас хаялна, ингэж шинэ жилийн уур амьсгалыг нэг мөр авчирна гэдгийг илтгэнэ. Хэдийгээр албан байгууллага, анги танхимаараа нийтийг хамарсан шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй ч, алдрай үрсээ баярлуулан гэр, гэртээ баярлах эрх нь бидэнд бий.

Image result for new year eve

Гэвч социалист нийгэмд ихэнх баяраа орос ах нарын жишгээр тэмдэглэж ирсэн бидний дунд, “Шинэ жил үү, зул сар уу?” гэдэг тээнэгэлзэл бий. Шуудхан хэлэхэд ингэж тээнэгэлздэг хүн ч ховор. Шинэ жилийн цэнгүүн дээрээ зул сарын дуу тоглуулчхаад бүжиж дассан ард түмэн.

ӨВЛИЙН ӨВГӨН, САНТА КЛАУС

Image result for монгол өвлийн өвгөн
Цаа буга биш морь хөлөглөдөг “Монгол” өвлийн өвгөн

Үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр… Цэнхэр дээлтэй, лоовуузан малгай, монгол гуталтай… Энэ бол социалист нийгмээс бидэнд танил дасан болсон, үнэн хэрэгтээ сайтар монголжсон орос “стилийн” өвлийн өвгөн. Хоёр он солигдохын зааг дээр энэ л өвлийн өвөө цасан охидоо дагуулан, бэлгээ тарааж явах нь шинэ жилийн дүр төрх. Харин ардчиллын он жилүүдтэй залгаснаас хойш тэр дээлээ улаан болгон өөрчилж, айлын яндангаар орж ирээд оймсонд бэлгээ хийж орхидог болсон. Зул сар шинэ жилтэй андуурагдаж эхлэх нь тэр.

Санта клаус бол шууд утгаараа өвлийн өвгөн биш юм. Зул сарын баярын, шашинлаг утга агуулгатай домгийн бэлгэдэлт дүр гэхэд илүү нийцтэй. “Merry Christmas” хэмээн мэндчилэх зул сарын баярыг Есүс Христийн төрсөн өдөр болох арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэдэг. 31-нд биш…

Related image
Христийн шашны баяр болох Зул сарын “Өвлийн өвгөн” буюу Санта Клаус

Харин манайд шинэ жилийн баяраар улаан дээлтэй Санта Клаус орж ирээд бэлэг өгдөг байдал нэгэнт бий болчихсон. Энэ нь угтаа хоёр соёлыг хольж хутгаж, утга агуулгыг нь алдагдуулж буй хэрэг. Цаашлаад нэгэндээ шинэ жилийн мэндчилгээ хүргүүлэхдээ “Merry Christmas” хэмээн бичдэг, ийм бичиг ханандаа өлгөдөг. Mariah Carey-н “All I Want From Christmas Is You”, Wham! Хамтлагийн “Last Christmas” дууг тоглуулаад шинэ жилээ тэмдэглэдэг. Үүнийгээ анзаардаггүй.

Related image

БАЯРЛАХ ДУРТАЙ, БОДОХ ДУРГҮЙ

Христийн шашны асар том соёлын утга агуулгыг ийнхүү андуурч, эрлийзжүүлсээр, энэ байдлаа үргэлжлүүлсээр байгаа нь бид бодох дургүйн шинж. Зурагт, хэвлэл мэдээллийн байгууллагаар шинэ жилийн бараа бүтээгдэхүүн сурталчлахдаа Санта хувцас өмсөж, цаа бугын эвэр зүүх нь өөрөө доромжлолтой агаар нэг. Христийн шүтлэгтэн биш хэрнээ, итгэл үнэмшилгүй мөртлөө зул сарын дуу дуулж, гэрээ чимэглэх нь ч бас логикийн хувьд өрөөсгөл. Дэлхийн жишигт шинэ жилийн оройг салют буудуулж, оргилуун дарс шимэн тэмдэглэдэг.

Гэхдээ баярлах дуртай. Бичвэрийн эхэнд дурьдсанаар, одоо Монголчууд шинэ жилийн цэнгүүнээр орох газар, өмсөх хувцасаа сонгож, зардал төсвөө тооцож эхэлсэн нь дамжиггүй. “Шинэ жилийн синдром” нэг хэсэг үргэлжилнэ, архидалт хавтгайрна, их мөнгийг үрэн таран хийнэ. Гэхдээ чухам ямар баяр тэмдэглээд буйгаа мэдэхгүй. Шинэ жил үү, зул сар уу.

Image result for christmas

Өвлийн өвгөн, Санта Клаус хоёроо ялгадаг байя. Арванхоёрдугаар сарын 25, 31 хоёроо салгадаг байя. Хамгийн гол нь олон зуун жилийн түүхтэй, Христийн шашны тогтсон соёлд хүндэтгэлтэй ханддаг болъё. Шинэ жил тэмдэглэж буй бол Санта Клаус битгий урь. “Christmas” гэсэн үгтэй дуу сонсохдоо анхаар. Есүс Христийн төрсөн өдрийн тэмдэглэх гээд байна гэдгээ анзаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. 25 nd bayar temdeglene mon 31 nd shine hilee temdegledeg shuu deehrist gedgiig bugd l medne shuu dee

    1. 12 сарын 31 нд хуучин он дуусч 1 сарын 1 нд шинэ он гардаг нь л үнэн юм даг. Тмйм учир дэлхий нийтийн мөрдөж буй тооллоор л бид баярладаг. Түүнээс биш христийн баярт хэн хөөрцөглөсөн юм? Тэмдэглэх нь тэмдэглэг

  2. niitlel bichih gej bgaa bol oligtoihon medeelel tsugluulchaad bichvel… bayrlah durtai bodoh durgui ch geh shig, chamtai chamgui ene delhii ter chigeeree temdeglej bn. Chi l harin ene bayriin tuhai bodoh durgui bgaa ym bishuu. chamd zovlohod CHI BODOJ CHADAHGUI UCHRAAS BAYRLAJ CHADAHGUI BGAA YM. Saihan bayr bolj baihad yrvaigaad muuhai tsarailaad suuj baihgui yu azgui amitan.

    1. Зул сар битгий тэмдэглэ гээгүй байна. Зул сар шинэ жил хоёроо ялгахгүй, хольж андуурдаг байдлыг л бичсэн байна. 31-ний өдөр зул сарын дуу тавиад, Merry Christmas гэж мэнд хүргэдэг байдлыг баярлах дуртай, бодох дургүй гэхээс өөр яахав?

  3. ЗУЛ САР МОНГОЛЧУУДАД ТҮЙ Ч ХАМААГҮЙ. 2 ОН СОЛИГДОХОД Л ШИНЭ ОНДОО САЙН САЙХАН БАЙХЫГ БЭЛЭГДЭЖ ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛДАГ.

  4. Chi uuruu bolichihgui yu Ene bayr huuhed buriin husen huleedeg bayr temdeglehgui huuhduudee nudii ni bultiilgeed gunigtai tsaraigii ni haraad suuj baihii n bna l daa shaal balai amitan be Chi shashin ntr ymarch hamaaguii za yu ###aa

  5. Энэ тэнэг нөхөрт тэмдэглэх тэмдэглэхгүй ямар хамаа бна. Хуц####гүй хамраа ухаад бөөсөө идээд байж бай чи

  6. Тийм шүү. Их бага хэмжээгээр зард#### гардаг. Бас монгол хүмүүс биенээ мхш их дуурайдаг. Амьдр####д хэрэгтэй зүйлийг дуурайх хэрэгтэЙ.

  7. Бичих юмаа олж ядсан ажилгүй нөхөд вэ??? Угаас дэлхий нийтээрээ Христийн он тоололд амьдарч байж… Түүнийгээ мэддэггүй нөхөр үү? Тэгвэл энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч гэх нөхөр чи ганцаараа Монгол он тооллоороо орчлон ертөнцөөс тасраад амьдраач!!! Тэмдэглэнэ үү байна уу хүн хүний эрхийн асууд####!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button