Улс төрийн мэдээ

"Шинэ хоршоо"-гийн татаасыг Засгийн газар дийлэхээ байсан тул зээл олгохоо зогсоожээ

"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд энэ оныг дуустал дахин зээл олгохоо больжээ. Шалтгаан нь, одоогоор олгосон зээлийн хэмжээ нь 2024 онд баталсан санхүүжилтээс хэтэрсэнтэй холбоотой аж.

Малчдыг дэмжих "Шинэ хоршоо" хөдөлгөөний зээлийн хүүгийн татаасыг Засгийн газар, Монголбанктай хамтран олгож байгаа. Малчдын төлөх хүү зургаан хувь. Харин арилжааны долоон банк үндсэн хүүгээ Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулж, тооцно. Өнөөдрийн байдлаар бодлогын хүү 11 хувь тул, Засгийн газар 5 хувийн хүүгийн татаасыг санхүүжүүлж, арилжааны банканд төлж байгаа юм.

Энэ харилцааг "Шинэ хоршоо" хөдөлгөөн өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг. Тогтоолын зургадугаар зүйлд,

Төлөвлөгөөний хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хоршооны гишүүн малчинд 2029 он хүртэл олгох 5 хүртэл жилийн хугацаатай зээлийн 6 (зургаа) нэгж хувийн хүүгээс давсан хүүгийн төлбөрийг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан тооцож Засгийн газраас хариуцан төлөхөд Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар, 2025-2033 онуудад шаардагдах эх үүсвэрийг тухайн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг... даалгасугай гэж заасан.

Хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо байгуулагдаж, 58 мянган малчин гишүүнээр элсжээ. Энэ хүрээнд нийт 442 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 2024 оны хэмжээнд 500 тэрбумын төсөв төсөвлөсөн ч санхүүжилт дутсан аж.

Арилжааны банкнуудын зүгээс бол 700 гаруй тэрбумын зээл олгох боломжтой хэмээж байсан. Иймд улсын төсвөөс төлөх Засгийн газрын "даац" хэтэрсэн гэж ойлгохоор байна.

Ажлын хэсэг санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байгаа гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 6, 2024 12:51

Эргүүлж төлөхгүй

Зочин
Зочин
9 сар 6, 2024 13:22

Зогсоосон нь зөв шүү.

Зочин
Зочин
9 сар 6, 2024 13:37

Сонгууль өнгөрөөд зогсоно, баахан м�##�чид өрөнд орно шүү гэж олон л хэлсэн дээ, үнэндээ шоу л хийж байсан ш дээ ман гарууд чёрт

Монгол
Монгол
9 сар 6, 2024 15:34

Сонгуульд зориулсан шоу байсан нь үнэн байж. Удахгүй хоршоо байгуулж зээл авсан м�##�чид зээл хүүгээ төлж чадахгүй дээлээ нөмрөх болно. Учир нь ямар ч суд�##�гаагүй төлөвлөлт ирээдүйгүй төсөлт зээлээ зориулсан тул үр ашиг гарахгүй. Нэгхэн сарын дотор суд�##�аад тооцчихдог төсөл гэж юу байхав. Банкууд ч гэсэн шинэ хоршоонд зээл олгосон нь үр дүнгүйг эхнээс нь мэдэж байсан байх тиймдээ ч зээлээ хаачихлаа.

Зочин
Зочин
9 сар 9, 2024 07:17
Reply to  Монгол

Хоршоо байгуулах нь зөв. Зээл авахгүйгээр хөрөнгөө нэгэтгэж хоршоо байгуулж байгааг нь татвварын бодлогоор төр дэмжих хэрэгтэй. Хоршоогоо �##��####�а гишүүд нь томруулж үйл ажиллагаагаа тэлж ашиг орлогоо нэмэгдүүлж хөгжих, гадаад дотоод худ�##�даа эрхэлж бүтээгдэхүүнээ борлуулах тээвэр ложистикийг төр сайжруулж байх шаардлагатай. Зөвхөн зээл олгох байдлаар явах юм бол нөгөө олон сангуудад төсвийн мөнгө хуваарьлаад зээл өгч тараагаад буцааж авч чадахгүй болсонтой адил дампуур�##�д орно.

иргэн
иргэн
9 сар 6, 2024 15:45

ХА ХА ХА СОНГУУЛИЙН ШОУ ХИЙХЭЭР НЬ ТА НАР ХОШГИРООД МАН г НАР НАРНЫ АЛТАН ШАР ЦАЦРАГ НАМ БИДНИЙГ ЖОЛООДНО ГЭЭД САНАЛАА ӨГСӨН ОДОО ХАРИУД НЬ ТА НАРТ ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАР ОЛГОВ МӨН ГОЁО ИНГЭЭД ХОРШОО МОРШОО ГЭЖ ХУЦАЛДААД ХУЛХИДУУЛЖ БАЙГАА НЬ МУНХАГИЙН ДОТОР АМАГЛАН ГЭДГИЙГ БАТАЛЖ БАЙНА.

Зочин
Зочин
9 сар 6, 2024 15:47

Манай Ганбаа ах шинэ машин аваад уначихсан ккк

Зочин
Зочин
9 сар 6, 2024 15:56

1 nohor baahan yarij yvaad ih hurliin darga boltson suuj bna ternees avtsgaa

Зочин
Зочин
9 сар 6, 2024 16:24

Зээлээ төлж эхэлмээр байна .
Ноос.хялгас дэл сүүл арьс ширээ туша�##�аар байна.

Ззэт очин
Ззэт очин
9 сар 6, 2024 16:56

Шог хошин үзүүлбэр
Сан�##� авах зорилготой шоу дуусчээ
МАНгасууд ын жүжиг

Зочин
Зочин
9 сар 6, 2024 17:10

Songo uil.

Иргэн
Иргэн
9 сар 6, 2024 17:43

Мөнгө хэвлэлтийг ёстой утгаар нь үзүүлсэн!!! Энэ зээл Хөгжлийн, Капит�##�, ЖДҮ, Боловсролын зээлийн араас орсон ккк МАН-н Амраа дарга өөрөө мэдлэггүй хүн шүү!!!

Зочин
Зочин
9 сар 6, 2024 17:44

Ха ха сонгуулийн шоу байсан бус уу. Авсан улсууд нь хэн байв. Зориул�##�таар нь ашигласан уу

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн
9 сар 6, 2024 17:49

Мэдээж шүү дээ. Сонгуулийн л шоу бсн шүү дээ. Үхэр монголчууд бэлэн юманд дуртай, хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж мөнгө олно гэдгийг мэддэггүй. Төлөх гэж бөөн юм болно. Өр бол өр л шүү дээ. Ямар ч сайхан нэртэй байгаад нэмэргүй. М�##�чид ч тэнэгүүд биш, харин аймаар ухаантай юм биш үү. Мөнгө өгч байгаа дээр нь авчихъя, дараа нь хоосон хүнээс хоёр чихийг нь авна биз гэж тооцож дээ.

Зочинзочинзочин зочин. Зочин
Зочинзочинзочин зочин. Зочин
9 сар 6, 2024 17:59

Төлөгдөх найдвар бага гэж ярьцгааж байна.

Зочин
Зочин
9 сар 6, 2024 18:00

Сонгуулиар оноо авах гэсэн ардын намынханий з�##�ь мэх байсан даа! Татвар төлөгчдийн мөнгийг л тараасан биз дээ!

Зочин
Зочин
9 сар 6, 2024 18:21

Ойлгожтой ш дэ

Зочин
Зочин
9 сар 6, 2024 18:38

Сонгуульд зориулсан зорилого нь биелж эрх баригч болцгоосон болхоор одоо зогсоохгүй гээд хаачихав дээ ингэж улс орныхоо эдийн засгийг хоролж м�##�чидаа өрөнд бариулдаг удирдагчид энэ дэлхийд манай энхрий хайрт МАН НАМЫНХАНААС өөр байхгүй

Зочин
Зочин
9 сар 6, 2024 19:15

...хошгируулжэээ

Зочин
Зочин
9 сар 6, 2024 19:25

Өгнө гэж сонгуульд гарч ирсэн биз дээ ! . Одоо яар�##�тай Өг

Зочин
Зочин
9 сар 6, 2024 20:26

Одоо иргэдэд өрийн дарамт үүсгээд бас өөд нар харуулахгүй биз яг ямар хүн авсан гэдгээс ш�##�тга�##�ах байхдаа

Зочин
Зочин
9 сар 6, 2024 20:27

Угаасаа маазра-л байсан!

Зочин
Зочин
9 сар 7, 2024 07:58

Хаха сонгуулийн шоу ш дээ

Mongol
Mongol
9 сар 7, 2024 08:03

Монголыг Монголоор нь үгүй хийлгэх бодлого

Irgen
Irgen
9 сар 7, 2024 10:38

Turiin bankiig dampuuruulaad zeel avsan humuusiin ihenh ni mashin tereg avch ureed zeeleech tuluhgui duusah ni todorhoi. M#lchdaas orchin ueiin shaardlaga hangasan negj buteegdehuunii uniig buulgasan uildverlel garahgui ni todorhoi bna shuu de

Иргэн
Иргэн
9 сар 7, 2024 10:42

Сонгуулиас өмнө авах боломж байсаар байхад нээрээ энэ м�##�чдыг дээ

Иргэн
Иргэн
9 сар 7, 2024 15:17

Сансармаа гуай, гарчигт бичсэн ",,,хоршоо"-гийн гэдгийг хоршооны гэж бичнэ ш дээ

Зочин
Зочин
9 сар 8, 2024 23:05

з�##�лингийн хэргийн эзэн нь хэн бэ.Ард түмэн хэрэг үүсгэж тэмцэх эрхтэй.

Раднаа
Раднаа
9 сар 9, 2024 12:11

Энэ эхнээсээ л асууд�##�тай байсан. Амарбаясг�##�ангийн сонгуулийн шоу. Эргэн төлөгдөх боломж бараг 0 хувь. Хүчээр дээрээс, төрөөс зохион байгуулсан ажил явдаггүй. Үүний оронд урьд нь байгуулагдсан хоршоодоо дэмжээд, зээл олгоод явсан бол эдгээр хоршоодын ажил өргөжөөд хөгжих боломж нээгдэх байсан. Одоо бол зээлийн хугацаа дуусахад энд олгосон зээлүүд бүгд найдваргүй ангил�##�д орно.

irgen
irgen
9 сар 11, 2024 11:48

МАН ард түмэнээр үнхээр наадаж чадаж бгаам шүү, м�##�чид ч гэж м�##�наасаа дор тархитай болчихсон анхаагүй гараа тоссон, бэлэнчлэх сэтгэхүй 90%-д нь битүү суучихсан. энэ улс орон сүйдэж гүйцлээ. Сонгуул болно мафидаад, мөнгө тараагаад гарчихна, иргэд нь тэрийг хүлээгээд харж бдаг энэ улс үнэнээсээ африкийн араас батаараа орчихлоо

Холбоотой мэдээ

Back to top button