УРЛАГ

Честергүй "Линкин Парк" эргэн ирлээ

Урт удаан хэр нь харвасан сум мэт өнгөрсөн долоон жилийн дараа Честергүй "Линкин Парк" эргэн ирлээ.

Өнгөрсөн долоо хоногт "Линкин Парк" хамтлаг Лос-Анжелес хотод From Zero нэртэй шинэ цомгийнхоо хүрээнд тоглолт зохион байгуулж, долоон жилийн дараа тайзнаа эргэн нэгдсэн гайхалтай үйл явдал тохиолоо. Энэ үеэрээ хамтлагийнхаа шинэ гишүүдийг танилцуулсан юм.

Тэд хамтлагтаа рок жанрын хөгжим туурвидаг Dead Sara хамтлагийн гоцлол дуучин Эмили Армстронг болон хөгжмийн зохиолч, продюсер Колин Бриттайн нар нэгтгэсэн байна. Ийнхүү "Линкин Парк" хамтлаг цаашид үндсэн гишүүд болох Майк Шинода, Брэд Дэлсон, Финикс, Жо Хан болон гоцлол дуучин Эмили Армстронг, бөмбөрчин Колин Бриттайн гэх зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвихаар болжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button