Top StoriesУлс төрийн мэдээ

Допингтой тамирчин явуулж, цагаан тугийн эрсдэл үүсгэсэнд хэн хариуцлага хүлээх вэ

“Парис-2024” паралимпын наадамд монголчууд өндөр амжилттай оролцлоо. Алт, мөнгө, хүрэл, шагналт байр гээд бүх үзүүлэлтээр гайхуулав. Энэ эерэг амжилтыг допингийн асуудлаар харлуулах гэсэнгүй. Жүдогийн төрөлд өрсөлдөх байсан манай тамирчнаас допинг илэрч, тэмцээнээс хасагдсан явдалд гагцхүү хэн хариуцлага хүлээх нь л анхаарал татаж байна.

Асуудлын гогцоо бол тамирчин Парист ирээд допинг илэрсэн хэрэг биш, явцын шинжилгээгээр буюу Монголд байхдаа нь эерэг авсныг манай талаас нуусанд байгаа юм.

Ингэснээр Олон улсын паралимпын холбооноос Монголын талд мэдэгдэл хүргүүлэх, цагаан туган дор оролцуулах шийдвэр гаргах ч өндөр эрсдэлтэй.

-90 кг-ын жинд барилдах байсан тамирчин Б.Баттөгсөөс Монголд, явцын шинжилгээ авахад допингийн төрлийн бодис илэрчээ. Дүрмээр бол түүнийг оролцуулах ёсгүй байв.

Гэвч энэ асуудлыг холбогдох албаны хүмүүс нууж, Парис явуулжээ. Парист очсон хойно илэрснээр маргаан дагуулсан байна.

Олон улсын паралимпын холбооноос, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчныг авчирч, тамирчдын хотхонд нэвтрүүлсэн явдлыг ихээхэн ноцтой хүлээж авчээ. Улмаар хотхоноос даруй явуулж, Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд байршуулсан байна.

Энэ алдаа нь дээр дурдсанчлан бусад тамирчдад ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Б.Баттөгсөөс допинг илэрсэн мэдээллийг албаны хүмүүс мэдсэнгүй юу, эсвэл нууж, Парис явуулахад асуудал гарахгүй гэж тооцсон уу.

Энэ талаар Биеийн тамир спортын улсын хорооны дарга О.Баттулгаас тодрууллаа.

Тэрбээр “Бидэнд мэдэгдээгүй. Холбоод нь хамгийн түрүүнд энэ мэдээллийг авна. Бид зохион байгуулах үүрэгтэй. Одоо ч мэдээлэл аваагүй байна” гэлээ.

Харин жүдогийн тамирчдыг хариуцаж авч явсан, Паражүдо холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаас тодруулахад “Та нар хүний хувийн нууцад халдаж байна. Б сорьцоо ч өгөөгүй, хугацаа нь ч болоогүй байна. Бид нар бол мэдээгүй, тийм мэдээлэл аваагүй байгаа. Допингийн эсрэг үндэсний төвөөс асуу” хэмээсэн юм.

Тэгвэл паралимпын багийг ахалж явсан Н.Оюунбатын утас мессеж роүминг үйлчилгээнд холбогджээ. Парисаас ирээгүй байгаа аж.

Н.Оюунбат өөрөө БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн даргыг албыг хашдаг. Түүний нөхөр Д.Гэрэл мөн тус хороонд газрын дарга аж.

Жүдогийн тамирчдын дасгалжуулагчаар О.Ууганбаатар, Б.Нарантуяа нар ажилласан.

Харин Допингийн эсрэг үндэсний төвийн хувьд, Б.Баттөгсөөс явцын шинжилгээ авахад эерэг гарсан гэдгийг баталгаажуулж байгаа юм.

Паралимпод баг, тамирчдыг явуулахдаа допингийн явцын шинжилгээнд хамруулж, холбогдох бүх бэлтгэлийг хангах ёстой. Гэвч хариу нь эерэг гарсан тамирчныг авч явахдаа мэдээгүй байсан гэхэд дэндүү дэгс. Үүнээс болж Б.Баттөгсийг тамирчдын хотхоноос даруй явуулсан Олон улсын паралимпын холбоо манай талд арга хэмжээ авах дүрмийн зохицуулалттай.

Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номингийн тухайд ч "Манай орноос 12 тамирчин оролцоно" гэж мэдээлж байсан. Түүнийг 12 тамирчнаа бүгдийг оролцуул гэсэн чиглэл өгсөн гэх мэдээлэл ч бас яригдаж байна.

Тамирчдынхаа амжилтыг харлуулах гээгүй, Б.Баттөгсийг ч буруутгаагүй гэдгийг үүнд дахин дурдъя. Энэ бол цэвэр зохион байгуулалтын алдаа байв.

Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2024-09-09 18:53

ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ХАРИУЦЛАГА АЛДСАН БАЙНА.

Одод
Одод
2024-09-09 22:19

Мануухайнууд

Зочин
Зочин
2024-09-10 07:19

Битгий сүржигнээч. Гоц х�##�дварт өвчтэй хүн явуулчихсан биш. Допингийн төрлийн бодис хүнд х�##�дварласан тухай сонсоогүй

Зочин
Зочин
2024-09-10 08:38

Нөгөө сүрхий женко чинь жудо гээд гайхуулаад байдаг биздээ

Vneneel hellee
Vneneel hellee
2024-09-10 16:07
Reply to  Зочин

Paraolymph geed bn oij bnu?

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2024-09-10 14:23

Сэргээш хэрэглнсэн тамирчныг буруутгахгүй гэдэг чинь үг вэ? Чухам юун тэр тамирчин л буруутай. Олон улсад тэгж үздэг. Манай болохоор зөвтгөх болж байна уу? Юу бичиж байна вэ?

Оролзолд
Оролзолд
2024-09-10 17:39

Номинг Огцоруулах ханг�##�ттай үндэслэл бүрдсэн шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button