Орон сууцны үнэлгээ өсөж модон "жорлон"-той хашаа, байшингийн үнэ хоёр өрөө байртай тэнцэж байна
Байрны үнэ өссөнтэй холбоотойгоор зам дагуу байрлалтай хашаа, байшингийн үнэ нэмэгдсэн байна. Бид тухайн асуудлын дагуу орон сууцны өнөөгийн ханшийг, төвийн зам дагуу байрлалтай хэмээн худалдаалах гэж буй хашаа байшингийн үнэтэй харьцуулан дараах мэдээллийг бэлтгэлээ.
-Зам дагуу гэх шалтгаанаар хуучин хашаа байшингаа 120-230 саяар үнэлж байна-
Баянзүрх дүүрэг 16 дугаар хороонд зам дагуух хашаа байшинг 190 сая төгрөгөөр худалдаалах аж. Бид тухайн зарыг байршуулсан эзэнтэй холбогдоход “хашаа дотор нэг байшин, машины зогсоол, контейнер бий. Байшингийн тухайд 6*8 хэмжээтэй, дулааны шугамд холбогдоогүй, гадна модон жорлонтой. Гол нь байршил нь зам дагуу, сургууль цэцэрлэгтэйгээ ойрхон” гэв.
“Улиастай”-н зам дагуу байршилтай хашаа байшинг 230 саяар зарна гэх зарын дагуу холбогдлоо. Ингэхэд “Манай хашаа байшин Улиастайн зам дагуу байршилтай. Хашаа дотор нэг машины зогсоол,, нэг байшин бий. Байшингийн тухайд 63 мкв талбайтай, дулаан холбогдож болох эсэхийг мэдэхгүй байна” хэмээсэн юм.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 140 саяар хашаа байшин зарах зарын тухай холбогдоход “Байшингийн хувьд 70 мкв талбайтай, тогоор халдаг. Байшингаас гадна нэг зогсоол, агуулах хэвээр ашиглаж болох хуучин байшин байгаа. Гадна нойлтой” гэв.
“Монел”-ийн зам дагуух хашаа байшинг 120 саяар худалдаалах зарын дагуу холбогдоход “Авто засвар болгон ашиглах боломжтой 10*14 хэмжээтэй байшин болон 500 мкв газартай хашаа байгаа. Дулааны шугамд холбогдоогүй” хэмээв.
Үндэсний Статистикийн Хорооноос сар бүр орон сууцны үнэ ханшийн талаар мэдээлдэг. Тэгвэл хамгийн сүүлд буюу шинэчлэгдсэн мэдээллээс харахад,
- Хуучин байрны нэг мкв үнэ 2.8-4.7 сая төгрөгийн хооронд байна. Дундаж нь 3.9 сая.
- Харин шинэ орон сууцны нэг мкв-ийн дундаж үнэ 2.9-4.3 сая төгрөг байгаа юм. Дундаж үнэ нь 4.1 болж байгаа юм.
Гэтэл зам дагуу гэх шалтгаанаар худалдаалах гэж буй хуучин хашаа байшин 120-230 саяын үнэтэй. Үүнийг хуучин байрны дундаж үнэтэй харьцуулбал 30-58 мкв, шинэ орон сууцны дундаж үнээр тооцвол 29-56 мкв хоёр өрөө байрны үнэтэй тэнцэж байна. Тэгэхээр модлон жорлонтой, хуучин хашаа байшинг хоёр өрөө байрны үнэтэй тэнцэх өртгөөр худалдаалж буй гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөөн баастай хашааг ийм үнээр авдаг тэнэгүүд байдаг юм байх даа
Чиний цонх ха�##�ганаас үнэтэй за
Хууль журамгүй үйлдэл ийм л гайтай хар муу үр дагавартай байр нэртэй цемент болокууд хашаа нэртэй баас муу усны нүхнүүд дээрэмчид шулаачидаар дүүрсэн улс орон
Yamarch himdhan yum hudla hunter toglool
шинэ байрны үнэ хан уулд 5-6-7-8-9-11 сая байхын үнэгүй мн дээр. �##�таар барьсан юм шиг үнэлдэг болжээ үнэн дураараа. нүүрсчид гитад 2 л авдаг байхдаа. тэгэхээр хашаа байшин ийм үнэ хэлнэ угаасаа төгрөгийн ханш унаад хоол хүнсний үнэ нэмэгдээд мэдкүэээ хаана ч яаж амьдраад байгаан.
Хаа сайгүй монголоор дүүрэн өлөн шун�##�тай хулгайч нар гоёшүү м�##�нууд
Газар байрнаас үнэтэй болох цаг хугацаа удахгүй манай гэр хорооллынхон минь
Хашааны газрыг дор хаяж 300,саяаар зар
Давар муу орлого �####�. Утаандаа хордож үх
яаж ч бодсон зам дагуу нь ашигтай. хотод байранд амьдарсанаас хөдөө амьдарв�##� илүү сайхан.
bair ulam usuh bolnoo.usguh ch bolno.huuhin hashaanuudiig hen avah ve dee kk
Bairnii une usuhuur dagaad nuhen jorlonguudiin une usnu.shuu deer.jorlongiin nuhen deer oronsuuts bariad baigaa humuus de.geree jorlongiin nuhen deeree barisantai adil baih.sur suldgui l yum bolj bn da
Hashaani gazar hezeech hediid ch vnetei.bairaar yadgiin belen yumand durlasan orkud l bdag bolson bna le.
Шаана биз чиний утааны голомт баас, шээсэндээ баригдсан архичидаар дүүрсэн ямбий хашаа үнэд орлоо юу????