Монголд тоглох дэлхийн шилдэг бүжигчид: Балетчин хүний хэл нь бүжиг байдаг, тоглолт дээр "ярилцъя"
Дэлхийн балетын шилдэг бүжигчид Монголын тайзнаа “BALLET GALA NIGHT” тоглолтоо энэ сарын 14-ний өдөр хамтран нээх гэж буй. Монгол Улсад зохион байгуулагдах “BALLET GALA NIGHT” тоглолтод,
- ХБНГУ-ын “Штаатс Опера”, АНУ-ын “Американ Балет театр”-ын тэргүүн гоцлооч Данил Симкин
- Унгарын үндэсний театрын тэргүүн гоцлооч Татьяана Мельник,
- ОХУ-ын “Марийнский театр”-ын тэргүүн гоцлооч Мария Хорева, Раманбек Бейшеналиев,
- ОХУ-ын “Станиславский, Немирович-Данченко”-гийн нэрэмжит театрын гоцлооч Тайга Кодама-Помфрет,
- Солонгосын үндэсний балетын нэгдүгээр гоцлооч Мин Со Жон
- ОХУ-ын “Марийнский театр”-ын тэргүүн гоцлооч, дэлхийн од Елена Свинко, Максим Изместьев
- Казахстан улсын “Астана Опера театр”-ын тэргүүн гоцлооч, Адамжан Бахтияр,
- АНУ-ын “Нью Йорк Сити Балет”
- Аргентин улсын “Театро Колон”-ы тэргүүн гоцлооч Ана София Шеллер нар бүжиглэх болно.
Дэлхийн оддыг нэгтгэсэн энэхүү “BALLET GALA NIGHT” тоглолт нь Монгол Улсын болон Монголын сонгодог урлагийн хөгжлийн түвшин, уран бүтээлчдийн ур чадвар, нэр нөлөөг илэрхийлэх энэхүү арга хэмжээ нь дараа дараагийн үйл ажиллагаа, эх орны гадаад сурталчилгаанд үлэмж нөлөө үзүүлнэ хэмээн үзэж буй.
Өнөөдөр уг тоглолтод оролцохоор ирсэн ОХУ-ын Марийнский театрын бүжигчид мэдээлэл хийлээ. Тэдний сэтгэгдлээс онцлоход,
ОХУ-ын “Марийнский театр”-ын тэргүүн гоцлооч Мария Хорева "Бид бүх зүйлсийг маш үзэсгэлэнтэй сайхнаар хүмүүст хүргэдэг. Ингэхдээ бид үзэгчидтэйгээ хамтраад үзэсгэлэнг бий болгодог. Би энэ удаа "Хунт нуур"-ын цагаан хунгийн бүжгийг тоглож байгаа. Миний хамгийн бүжиглэх дуртай хэсэг. Та бүхний хүлээн авалтад маш их баярлалаа. Манай хоёр улс нэг үсгээр бичдэг. Бид энэ тоглолт дээр ч гэсэн нэг бичиг үсэгтэй шигээ нэгдэж сайхан тоглох болно.
"Марийнский театр”-ын тэргүүн гоцлооч, дэлхийн од Елена Свинко "Би Монголд ирээд удаагүй байна. Сайхан байгальтай орон юм. Нислэг олон цаг үргэлжилж, амаргүй байсан ч монголын байгалийг харахад сайхан байлаа. Анх удаа ирж байна. Хамгийн түрүүнд монголын үндэсний гэсэн бүхэнтэй танилцахыг хүсч байна. Ингэж өөрсдийн соёлыг харилцан солилцож, сайхан тоглолт хийж байгаад баяртай байна. Би хамтран тоглогчтойгоо хоёр номер үзүүлнэ. Миний хувьд энэ хоёр бүжгээ анх удаагаа хийж байгаа. Та бүхэнд таалагдах байх аа".
ОХУ-ын “Марийнский театр”-ын Раманбек Бейшеналиев "Монголын байгаль миний нутаг Киргизийг санагдуулж байна. Монгол хүмүүс зочдоо сайхнаар хүлээж авдаг, сайхан сэтгэлтэй хүмүүс шиг санагдлаа. Би Мариятай хамтраад "Хунт нуур"-ын хэсгээс тоглоно. Бас "Дон Кохит"-оос бүжиглэнэ. Удахгүй тайзан дээр уулзья. Балетчин хүмүүсийн хэл нь бүжиг байдаг. Та нартаа хэлэх гэсэн бүх зүйлээ бүжгээрээ хэлье."
Тэд бүгд монгол сайхан байгальтай юм. Онгоцны буудлаас буцах замдаа түгжрэх хугацаандаа хотыг сайн харж амжлаа гэцгээв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.