12 хоногийн зайтай хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн залууг 3 сар саатуулан шалгаж байна
Өнгөрөгч зургаадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэрэг болоод гурван сар өнгөрсөн ч түүнтэй холбоотой шүүх хурал одоогоор явагдаагүй, хэрэг мөрдөн байцаах шатандаа явагдаж байгаа аж.
Д-д хамаарах хоёр хэргийг эргэн сануулъя.
Хүний амь насыг хөнөөж, нуусан хэрэг нийслэлд гарсныг зургаадугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн байна. Алба хаагчид дуудлагын дагуу очиход эмэгтэйн цогцсыг скочдож хувцасны шүүгээнд хийсэн байжээ. Амь хохирогчийн цогцос удсан байдалтай байсан тул хэрэгт холбогдох эд мөрийн баримтыг хэргийн газраас цуглуулж, шалгах ажиллагааг явуулсан.
Улмаар 32 настай З гэх эмэгтэйн цогцос болохыг тогтоож 2024 оны зургаадугаар сарын 8-9-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 20 настай Д-ийн гарт, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд 32 настай эмэгтэй З амиа алдсаныг тогтоосон юм. Дээрхээс харахад амиа алдсан З-ийн цогцос шүүгээндээ 12 хоносны дараа олсон гэсэн үг.
Үүнээс гадна зургаадугаар сарын 21-ны өдөр 16 настай Ш-ийн амь насыг хохироосон байна. Эхний хэргийн хохирогчийн цогцсыг олсон буюу сүүлийн хэргийн хохирогчийн амиа алдсан өдөр зургаадугаар сарын 21 болж таарлаа.
Хэргийг тодруулбал, зургаадугаар сарын 21-ний өдөр 20 настай эрэгтэй Д архи уусан үедээ Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг хохироосон.
Тодруулбал, тухайн этгээд охиныг хөнөөхдөө гал тогооны өрөөнд байсан цахилгааны уртасгагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож, жижиг зөөврийн чемодан дотор хийсэн байжээ. Тухайн хэрэг болсон талаар найзууд нь гэх хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлж, улмаар хэргийг газраас холбогдох баримтуудыг авч мөрдөн шалгалтыг эхлүүлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр, 20 настай Д гэгч нь өөрийгөө эмэгтэйчүүдэд маш их мөнгөтэй гэх сэтгэгдэл төрүүлж, урхидан, наргиж цэнгэдэг бөгөөд 16 настай охины амийг хөнөөхдөө дөрвөн эмэгтэй найзыг нь авч явж, хамт байжээ. Гэвч цагдаагийн байгууллагад "Манай найзууд нэгнээ боогоод амь насыг нь хохироочихлоо" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг.
"Ш-ийг гадаа явж байхад нь утсыг нь авч тухайн хэрэг болсон байр руу зугтан орсон. Ингээд охин хэсэг хугацааны дараа араас нь ороод эргэж гарч ирээгүй. Утсаа авах гэж араас нь яваад эрсдэлд орсон болов уу" хэмээн таамаглаж байгаа талаараа хохирогчийн ойр дотны хүмүүс мэдээлэл өгсөн юм.
Энэ үйл явдлаас гурав хоногийн дараа буюу 2024 оны зургаадугаар сарын 24-ны өдөр ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал хийж, прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгсөн.
Ингэхдээ “Зургаадугаар сарын 21-нд Хан-Уул дүүрэгт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, ШШЕГ, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, мөн дүүргийн прокурорын газар хамтран шалгалт явуулсан.
Улмаар Чингэлтэй дүүргийн 19-р хороонд оршин суудаг 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон нь тогтоогдсон. Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Ш-ийг хөнөөсөн байна. Нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэргийг шуурхай бүрэн гүйцэд шалгах, бүрэн нотлох зорилгоор ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан.
Нийслэлийн прокурорын газраас иргэн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн хоёр дахь хэсэг, 2.6-д зааснаар зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хан-Уул дүүргийн шүүхээс иргэн Д-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул үүнээс цааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Түүний сэтгэцийн хувьд эрүүл эсэх гэх мэт олон нөхцөл байдлыг шалгаж байгаа” гэсэн юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.6-д зааснаар гэмт этгээдийг 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ял оноодог аж.
12 хоногийн зайтайгаар 16-32 насны хоёр эмэгтэйн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг болоод гурван сар өнгөрлөө. Бид тухайн этгээдэд хамаарах хэргийн явцын талаар тодруулахад "Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Мөрдлөгтэй холбоотой мэдээллийг задруулах боломжгүй байна" гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаазыг сэргээгээчээ хайран төсөв
Elbegdorjiin lai duusahgui yum daa
Элбэгдорж новшийн цааз байхгүй болгосны үр дагавар
Элбэгдорж ирээдүйгээ харж цаазын ялыг х�##�сан биз дээ. Өөрт нь ирнэ гээд ....
Харин тийм Зоригийг �##�уулсан �##�уурчин шүү дээ
ЗӨВӨӨ ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭЕЭ ЭНЭ МЭТ АЛУУРЧДЫГ УЛСЫН ТӨСӨВӨӨР ХООЛЛООД ХАРУУЛ ХАМГААЛАЛТТАЙ ЖАРГААНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ.АЛЧИХЬЯА ЛАЛАРЫГ
Содномдаржаа Чимгээ нарт 3 шатны шүүхээс гэм буруутай гээд ял өгчихдөг манай улсад цаазын ял тохирохгүйээ М�##�уудаа!!! Цаазын ялгүй юм чинь гээд хүн �##�чдаг ч гэж юу байхав. Жаахан бодож ярьцгаа
Ийм хэрэгтнийг Орост бол ,,Хар дельфин"д амьтан болгодог. Монголын шүүх ямар ял өгөхийг харж байя
Одоо нөгөө хүний эрх гэж донгосдог нөхдүүд 12, 32 настай хоёр эмэгтэйн болон тэдний ар гэрийн эрхийн т�##�аао таг дуугарахгүй харин нөгөө ялтан 20 настай Д-ийн хүний эрхийг хамга�##�ж улс төржих биз дээ. Одоо цагт хохирогчид хүний эрх огт хамаагүй хэрэг хийсэнд нь хүний эрх үйлчилдэггүй юм биш үү?
Цаазла бас монголын баялгиин хулгаачуудад адилхан богд уулын газар нүүрс ждү ногоон автобус гээд
ymar ch udaan shalgadiiin! hunii saihan 2 ohiniig zerlegeer
hunuusun aluurching olon niited yaraltai medeeleecheee hen yu hiideg tsaashid anhaaral bolgoomjtoi bh ged seremjluuleg ntr hiigecheeee
Сул ял өгүүлэхгүйн тулд л нотлох баримт ханг�##�ттай бүрдүүлж өгөх гэж л ш�##�гаж байгаа. Яаруу орчихоор зарим өмгөөлөгч �##�даан дээр тоглоод сул шийтгүүлчих т�##� байдаг учраас цагдаа �##�ь болох бат�##�гаатай шийтгүүлэхийн тулд ажиллана.
Насаар нь хойрь
Храмс�##�тай. Энэ эзэн нь тодорхойгоор барахгүй баригдсан хэрэг байна. Энэ хүн шийтгүүлэх нь тодорхой. 2. Нэг бичсэн юмаа давтаж бичиж. Өөрөө найруулаад давтахгүй бичиж болохгүй юу ?
тэр Н�##�айхад уу тэрэлжид үү �##�уулдаг цагаан хоолтон эмэгтэйг л хэн �##�сныг олох уг нь боломжтой. Тэнд хөдөө цөөхөн хэдхэн л хүн байсан. тэр хэдийн л нэг.
ИЙМ ЮМНУУДЫГ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ ЦААЗЫН ЯЛЫГ ТОХИРСОН ЭТГЭЭДЭД ҮЙЛЧИЛЭХЭЭР СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ
ЦААЗЫГ СЭРГЭЭ
Цаазлах хэрэгтэй
Цааз өгдөг болсон ч энэ мэт хэргүүд гарсаар л байх болно гэдэгт 100 хувь итгэж болно. Хамгийн гол нь цаазын ялаар хэн нэгэн буруугүй хүнийг хэлмэгдүүлэхгүй байх нь хамгийн гол айдас юм шүү. Соц үед ч ийм хэргүүд гарч л байсан,
Хуулиин чанг�##� ! !
Манай найзуудын нэг нь нэгийгээ боогоод �##�чихлаа гэсэн дуудлага ирсэн гэсэн шүү. 4 охин цуг байж бгаад гарсан хэрэг. 21 настай хэрэгтэнд давхар хэрэг үүрүүлэх гэж бна уу?
Муу хүн дүрст араатанг шууд байхгүй болгооч!!!
Төрийн төмөр нүүр хаачиваа,ийм новшийг тэжээж байхаар ПАН гээл болоо юм бишүү????
Бүтэн 3 сар өнгөрч байхад ямар удаан ш�##�гадаг юм бэ? Тодорхой хэрэг дээр ингэж ажиллаж байгаа юм чинь жаахан ээдрээтэй хэрэг дээр яаж хугацаа �##�даж байгаа нь ил байна. Мэргэжилдээ эзэн болсон шилдэг мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч гэдэг хүмүүс баймаар байна!
Яг энэ хэрэг шиг авилг�##�тайгаа тэмцээч л�##�аруудаа
Одоо үеийн зэт үе гэж нэрлэсэн з�##�уучууд дийлэнхи нь ухамсар доройчууд.
yugiin saatuulj shalgdgiin shorndon nasaarn hiigeech hairan ohid aimar yum be
Одоо ингээд хоёрын хоёр хүний амийг санаатай онц хэрцгийгээр хөнөөсөн хүнийг цаазаар авахгүй бүх насаар нь тэжээгээд л байх уу??? Элбэгдорж гуайн хийсэн гайгаар маш олон хүн зүгээр байж байгаад л �##�уурчдын гарт амь насаа �##�даж хохирч байна даа
tsaazal!!!
Цувр�##� �##�уурчин байна шдээ энэ чинь баригдаагүй бол хэдэн эмэгтэйг �##�ах байсан бол