Нийгэм мэдээ

21.00 цагт тардаг III ангийн охин: Харанхуй, хэцүү замаар алхдаг ч харьж яваа гэхээр л сайхан

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн ажил, хичээл тарахад хэдийнэ гэр гэртээ, ам бүлээрээ цуглах учиртай. Харин сурагчид оройн 21.00 цагт гэртээ харихаар сургуулийнхаа хашааг даган алхаж явна. Бага ангийн сурагчдын хичээл тарах цаг хамгийн оройдоо л 15.00 цаг. Гэтэл тэр нар жаргаж, сар гарсан орой хичээлээ таран ийн харьж байна.

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гурван ээлжээр хичээллэдэг 10 гаруй сургуулийн нэг. Тус сургууль гуравдугаар ээлжид 3, 4 дүгээр ангийнхнаа явуулдаг. Эрт харанхуй болдог өвлийн хүйтэн орой ес, аравхан настай балчир хүүхдүүд гэртээ харих амаргүй. 

Гэрэлтүүлэггүй урт, өгсүүр, замбараагүй гудмаар номтой цүнхээ үүрч хэдэн км алхана гэдэг хэцүү. Өвөл хаяанд ирчихсэн энэ өдрүүдэд нар эрт жаргаж, нийслэл маань төв хэсгээрээ, нүдэнд үзэгдэх газрууддаа л гэрэл чийдэнгээ асаадгаас биш хотын захын хороолол, уул бэл, салаа, аманд гэрлийн шон байтугай шонгийн мод ч байхгүй. Дээрээс нь утаа нэмэгдээд багачуул маань гэр рүүгээ явах гэж түмэн бартаа саад туулна. 

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай бөгөөд гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. 2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна. Энэ сургууль гурван ээлжээр хичээллээд 7 жил болж байна. Гуравдугаар ээлжийн хичээл нь 17.00 цагт эхэлж 21.00 хүртэл үргэлжилнэ. Энэ ээлжинд гурав, дөрөвдүгээр ангийн найман бүлэгт 350 гаруй сурагч хичээллэж байна. Тэд 8-9 насныхан.

-Хаа сайгүй нохой хуцалдаж, хавчиг харанхуй гудамжны өнцөг булан бүрээс согтуу хүн гарч ирэх вий гэж айдаг-

20.40 цаг /Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо 62 дугаар сургууль/

Сургуулийн гадна болон коридорт эцэг, эхчүүд урт дараалал үүсгэн зогсчээ. Жижүүр багш “Хичээл 20.40 минутад тарна. Яасан эрт ирцгээдэг юм бэ. Сургуулийн өргөтгөлийг хурдан бариасай. Тэгвэл багш, сурагч, эцэг, эх гээд хэн хэнд нь сайн байхсан. Гуравдугаар ээлжид хичээллэдэг хүүхдүүд их ядардаг. Хичээлдээ анхаарал хандуулахгүй байна. Тиймээс та нар хичээлд нь сайн анхаарал тавих хэрэгтэй. Даалгаврыг нь сайн хийлгээрэй” гэж байлаа. Харин эцэг эхчүүд сургуулийн гадна, доторгүй хэсэг хэсгээрээ зогсоод хүүхдүүдийн хичээлийн цагийг эсэргүүцэж гарын үсэг цуглуулж буй бололтой шаагилдаж буй дүр зураг биднийг угтсан юм. 

20.53 цаг

10 гаруй минут өнгөрсний дараа 3 дугаар ээлжийн сүүлийн хичээл 20 цаг 45  минутад завсарлах үеэр гурвын “В” ангийнхан хичээлээ дуусгаад ангиасаа жагсаалаар гарч өлгүүр дээр очлоо. Ангийн багш нь тэднийг гаргаж өгөв. “Эрхэс хаачсан бэ” гэхэд ангийнхан нь “Ах нь ирээд аваад явчихсан” гэвэл “Ах нь мөн байсан уу” хэмээн асуухад бүгд нэгэн дуугаар “Мөн мөн, ах нь байсан” гэж хариулав. 

Гурвын “В” ангийн Д.Золзаяагийн гэр сургуулиас нь нэлээд зайтай. Өдийг хүртэл эмээ нь сургуульд нь хүргэж орой авдаг байжээ. Харин өнөө жилээс эгчийнх нь хоёр хүүхэд 62-р сургуульд шилжин ирж 3 болон 4 дүгээр ангид суралцаж байгаа гэнэ.  

Ингээд бид Д.Золзаяатай хамт байдаг хоёр хүүхэд болон эмээтэй нь гэрийнх нь зүг явлаа. Хаа сайгүй нохой хуцалдаж, хавчиг харанхуй гудамжны өнцөг булан бүрээс хүүхдүүд гарч ирэн автобусны буудлын зүг явцгааж байв. Хүйтний эрч чангарч байгаа ч хүүхдүүд даарсан шинжгүй хэсэг бүлгээрээ уралдан гүйж, ноцолдон тоглож байлаа. Зарим нэг нь гэр лүүгээ яарч байгаа бололтой автомашины урдуур гарцгүй газраар гүйж байгаа харагдана. Алслагдсан гэр хороолол болоод ч тэрүү зам дээр гарц тэмдэглэгээ, гэрэлтүүлэг байсангүй. 

Биднийг замд явж байхад их олон согтуу хүмүүс таарч байв. Эмээ нь тэдэнд хоёр, гурван үг байнга давтаж хэлнэ “Наад урд чинь нүх байна, Болгоомжтой, болгоомжтой, Гараасаа хөтлөөд яв” гэх. Харин хүүхдүүд урдаас нь “Юм л идчихмээр байна. Нойр хүрээд байна, Даараад байна, Ядраад байна” гэж ам уралдуулан хэлцгээж байлаа. Хэрэв тэд энэ цагаар хоол идэх юм бол тэр лав хоол бус хор болох нь лавтай.  

Намар оройн хүйтэн жавар нуруу бөөр хайрч, жиндүү. Д.Золзаяа эмээ үеэлүүдийнхээ хамт айхтар хүнд цүнхээ үүрээд автозамын хажуугийн нарийхан замаар бөгтөсхийн өгсөж эхэллээ. Явган хүний зам байхгүй учраас сул шороо ихтэй хэсгээр гутлаа чирэн явж байгаа нь сэтгэл өвтгөм.  

Тэр хэлэхдээ, “Манай гудамж тас харанхуй болохоор айлуудын цонх, тоононы гэрлээр баримжаалаад гэр рүүгээ явдаг. Манайх тээр тэнд байгаа айл” гээд гудамжны үзүүрийн буюу нэлээд өгсүүр дээр барьсан хашаа руу заалаа. Д.Золзаяа мөн л сургуулийнхаа шинэ өргөтгөлийг хурдан дуусаасай гэж хүсч буй нь илт. “Уг нь есдүгээр сарын эхээр ашиглалтад орно гэж байсан. Амжаагүй гэсэн. Аравдугаар сарын эхээр гэсэн бас амжихгүй байгаа гэсэн. Хэрвээ шинэ сургуультай болчихвол өглөө хичээл ороод амар даа. Бас чөлөөт цагаараа дугуйланд сурна” гэв.

Д.Золзаяа орой гэртээ 21.50 цагийн үед ирээд хоолоо идээд л шууд унтаад өгнө. Өглөө нь босч гэрийн даалгавраа хийдэг аж. Өвлийн ид хүйтэн, тэсгим жавраар дээш мацна гэдэг хүнд ажил бололтой. Харанхуй гудам. Ноход хуцалдана. Эргэж харвал Зүүн салааны энэ хэсэгт зам дагуух хэдэн гэрлийн шонг эс тооцвол олигтой гэрэлтүүлэг алга. Гаднаа гэрэлтэй айл ч алга. 

Тэр цааш алхахдаа “Гэр маань сургуулиас хол ч гэсэн ийм гудамжаар явсаар байгаад гэртээ ирсээр байгаад сурчихсаан. Хүүхдүүд танайх их хол, уулан дээр гээд л байдаг. Би ийм замаар явсаар байгаад сурчихсан. Хамгийн сайхан зам гэртээ харих зам гэдэг биз дээ, тийм ээ” хэмээн хэвлүүхэн өгүүлэв.

Ийн бид харанхуй гудамжаар нохойтой, согтуучуултай, айдастай гэр хүртэлх 40 минутад хамт алхлаа. Дөнгөж алхаж буй бидний хувьд түгшүүртэй, сандарсан мэдрэмжийг мэдэрч байсан бол Д.Золзаяа охин болон түүний гэр бүлийнхэн хэдийн дассан газар учраас ам нь хуурай болтлоо зовлон жаргалаа ярилцан гэрийнх нь гадаа ирлээ. 

Гурвын В ангид Д.Золзаяагаас хол явдаг, хойшоо гэртээ хүүхэд бий. Автобусны эцсийн буудлаас цааш 3-4 км алхдаг хүүхэд золбин нохой, нохойноос ч хөнөөл ихтэй муу хүмүүсийн гарт орох эрсдэл бий. Болзошгүй эрсдэлээс сэргийлэх биш, болсон дуулиан шуугианы дараа асуудлыг шийдээд сурчихжээ, энэ төр засаг.

Бяцхан хүүхдүүд эд амарч байх үеэр бартаат замыг туулж гэртээ харина гэдэг тийм ч амар зүйл биш. Дан ганц амралт гэлтгүй бүтээмж, хөгжих ёстой цаг хугацаагаараа хохирч буй нь дээрх бодит зураглалаас харсан биз ээ. 


Энэ удаагийн хөндөх сэдэв боловсролын тэгш бус байдал. Улаанбаатар хотод, ерөнхий боловсролын сургуульд 400 гаруй мянган хүүхэд суралцдаг. Тэр дундаас найман сургуулийн 2500 орчим хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Хүүхэд бүр адил, тэгш сурч боловсрох эрхтэй, харин хүн бүр онц сурах албагүй. Гэсэн ч үнэхээр сурч мэдэхийн чин хүсэл эрмэлзэлтэй болов ч өөрөөс нь шалтгаалахгүй асар олон асуудал дунд мэрийсээр явна. Сургуулийнхаа замд хүүхэд гаднын халдлагад өртсөн тухай өндрөө авч дуулиан шуугиан дэгдээгүй учир сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр бид хэдий хүртэл явах вэ. "Сургууль гоё, шөнө явах л аймаар" гэх бяцхан охины яриа нэгийг бодуулахгүй байна гэж үү. Арван нас ч хүрээгүй хүүхэд шөнийн цагаар ганцаараа явж байна. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг даруйхан хоёр ээлжинд шилжүүл, Боловсролын сайд аа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-13 08:37

арай ч дээ

Уншигч
Уншигч
2024-09-13 09:20

Хэддүгээр зуунд амьдараад яваа юм бэ?
Б�##�чир үрсийг гэртээ орондоо унтаж байх цагт сургууль дээр хичээл хийлгэж, харанхуй аймшигтай нийгэмд гудмаар явуулж байна гэнэ гэдэг туйлын харамс�##�тай, сөнөсөн гээд хэлчихмээр МОНГОЛ улс. Хэн буруутай вэ?
Сургуулиа зохицуулж, чанартай боловсрол олгодог өгөөжтэй хичээлийн хөтөлбөр хэрэгжүүлж, тайван хүчирхийлэлгүй нийгэм бүтээж чадахгүй юм бол хүүхдүүдийг 6 наснаас бус 8 наснаас оруулж 10 анги төгсгөдөг болго. 12 Боловсролоор сурсан хөгжсөн зүйлгүй хүүхдэд дарамт шийтгэл болж байна.

ДЭНДҮҮ АРЧААГҮЙ ДАНХАЙСАН ТӨРТЭЙ, ХҮСЭЛ ШУНАЛ БАРАГДАХГҮЙ ХООСОН ТОЛГОЙГООР ДҮҮРСЭН СЭТГЭЛГҮЙ БИРДЭЭР ДҮҮРСЭН МОНГОЛ ТӨР.

ЭНЭ БОЛ ГУТАМШИГ, АЙМШИГ

Шүр
Шүр
2024-09-13 09:22

Сургуулийн удирдлагууд муу байна. Ядаж дунд, ахлах ангиа 3-р ээлжинд хичээллүүлэхэд яадаг байна аа. Бага ангийн хүүхдүүд харанхуй шөнө гэрэлтэй гудмаар явсан ч хэцүү шүү дээ.

Enhnaran
Enhnaran
2024-09-14 23:22
Reply to  Шүр

ahlah angiud baga angias oln tsag hiceelldg oglo 8d ord odr13:30 d tardg huuhduud odr 17:00 tsagt ord 22:30min tarn 12r angiud 2tsag iluu hiceelldg bl shonin 00:30 min hiceele tarna gej baihu

Зочин
Зочин
2024-09-13 10:17

1982 он л намайг энэ сургуульд сурч байхад 3 ээлжтэй байсан. Одоо ч хэвээрээ юм шив дээ.

Доржоо
Доржоо
2024-09-13 10:24

Ойлгодоггүй 62 р сургуулиас зүүн с�##�аа хүртэл �##�хаж байгаа юм уу ойрхон зөндөө сургууль байгаа ш дээ 104, 67 гээд л

Зочин
Зочин
2024-09-13 10:44

Би одоо өндөр настаны тоонд ороод арваад жил болж байна. Бага байхад л ийм байсан. Одоо үр ач маань ийм замаар явж байх юм. Хэдий болтол үргэлжлэх юм бэ. Төр засаг маань идсэн уусан хэдэн хүнээс мөнгө гаргуулаад сургууль цэцэрлэг бариад өгчиж болдоггүй юм уу. Ядаж замыг нь гэрэлтүүлээд өгч болно биздээ..

Уншигч
Уншигч
2024-09-13 13:15
Reply to  Зочин

Тэр үед шөнийн 21 цагт тарж байснаа санахгүй л юм байна. Өөрөө сургуульд сурсан юм уу ингэхэд. Худ�##� сэвэхээ боль

Зочин
Зочин
2024-10-02 02:06
Reply to  Уншигч

за тэгвэл одоо 21 цагт тарж бн гэж байна маны мангас минь

Зочин
Зочин
2024-09-13 14:54

100 н жилээ хот хөлөөгүй тэмдэглээд байгаа улс нэг иймэрхүү шив дээ чааваас гэж, одоо хүйтэн өвөл утаа угаар эхэллээ яанаа энэ хэдэн хүүхэд, ядаж том ангиудыг нь оройн цагаар оруулаад багачуудаа өдөр нь хичээллүүлж болдоггүйм уу, дүүрциймбээ яасан

БАГШ ийн SOS
БАГШ ийн SOS
2024-09-13 15:17

17-21 цаг гэнэ ийм орой хүүхдийн сурах идэвхи байх уу? юм ойлгож чадах уу?! За тэгээд шөнө орой тарж гэртээ очингуутаа өлсөөд хэт идээд л шууд унтана, ходоод элэг эрүүл байх уу? гэрийнхэнтэйгээ ч тавтай удаан байж чадахгүй гэсэн үг. 3 дугаар анги гэдэг чинь дөнгөж 8-9 настай шүү дээ тоглох цаг ч олдохгүй нь дээ нялх үрс. Муусайн юмс худлаа л нүүрсний хулгайчуудаа зарлаад л хорьсон болоод одоо бараг хэрэгсэхгүй болгож суллах гээд л үзээд байна! Ард түмэнд оногдох баялагийн дээрэмчидээс тэр ууж идсэн олон тэр бумыг хурааж авч сургууль цэцэрлэг байгуулаач !!! Худлаа л ард иргэдийг төөрөгдүүлж цахим , одон мед�##�ь гэж л яриад төөрөгдүүлж эргүүтүүлэх явц л хийгээд байх шив дээ!! БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ!!!!!!!!!!!!

Зочин
Зочин
2024-09-13 21:48

Yooooo ezengui turiin Bodit baidal, araichdeee,,, shouchin avilgachid bux salbart!!!

Зочин
Зочин
2024-09-13 23:21

Нөгөө мундаг Пүрэвсүрэнгийн Наранбаяр гэж мануухай японд төгссөн гээд онгироод байсан хаана байна. Сүүлдээ 45 хоногийн түр сург�##�танд сууж мэргэжлийн бус хүн багшилж болно гээд солиороод байсан муу хужаа

Зочин
Зочин
2024-09-14 08:04

Хулгайч луйварчин мөлжигч авилгач баячууд ядуу ард түмний зовлонгоор амьдардаг энэ бол жам зүй тогтол хууль юм.

uchral gishuun batshugar gishuun
uchral gishuun batshugar gishuun
2024-09-14 22:58

songinoos songogdson Batshugar Uchral gishuudtei uulzaad surguuli tsetserleg batiulaachee. songinhairhaniihaan.

Enhnaran
Enhnaran
2024-09-14 23:19

62r surguulid yagadch 4800huuhd surah ysgui udirdlaguudn hahuulaar haryallin bus huuhd avdg tgd haanhin bsn ch hmagu avd bxr daats n hetrhen arggu zuun salaand amidardg huuhd yahra 62t surdag ym haryalliinha surguulid surj boldggui ymu. Sodon horoollin ihenh huuhduud 62t surdag Sodongiin huuhdd 154iin harya shde.

Зочин
Зочин
2024-09-15 00:47

Энд хүүхдийн эрх их зөрчигдөж байна шүү.Шинэ өргөтгөл сургууль ашигл�##�танд ороход боловсролын яам тэр шүүхийн маргаанд оролцож тус компаныг нь бас шүүхэд өгч болдоггүй юмуу.хэдэн жил ингэж шийдэгдэхгүй явж бна.Монгол улсын шүүх энэ олон айлын нялх үрсийг бодоочээ.

Зочин
Зочин
2024-09-15 11:02

Арай ч дээ 2018 онд эхэлсэн өргөтгөлийн барилгыг 6 жил болж байхад барьж дуусгадаггүй Дүүрэг нийслэлийн хариуцсан нөхдүүд юугаа хийж байдаг бна аа. Өөрсдийн нь хүүхдүүд шөнө хичээлээ тараад уулын өөд мацаж гэртээ харьдаг байсан бол юу хэлэх байсан болдоо 3 жилийн өмнө билүү Энхамг�##�ан сайд чинь 3 ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болсон гэж ярьж байсныг сонссон юм бна хүн ам нь өсөөд дахиад ийм байд�##�д орчихсон юм уу эсвэл тухайн үед худлаа мэдээлж байсан юм уу. нийслэл ба яамны удирдлага одоо шуурхай арга хэмжээ авч ойрын үед барилгыг ашигл�##�тад оруулж хүүхдүүд , эцэг эхийн сэтгэл санааг амраагаад өгнө байх гж найдаж байна.

Зочин
Зочин
2024-10-02 02:05

Ёоо ёстой новш юмаа ард иргэдийнхээ үр хүүхдийг тоохгүй сургууль ч барьчихгүй байж өөрсдөө тэрбум тэрбумаар бордюр тавиад ямарч хэрэгтэй юм новш гэж

Зочин
Зочин
2024-10-04 13:23

1

Зочин
Зочин
2024-10-08 15:18

Ядаж ахлах ангиа 3-р ээлжинд оруулдаг болгоочээ нялх хүүхдүүдийг ингэж оройтуулах хэрэг юу байна Төлөвлөгөа зохицуул�##�тгүй л байна

Холбоотой мэдээ

Back to top button