Гадаад мэдээДЭЛХИЙ

НАТО: Украин ОХУ-руу гүн цохилт өгөх хууль зүйн эрхтэй

Барууны орнууд Украинд ОХУ-ын газар нутаг руу барууны зэвсгийг ашиглан гүн цохилт өгөх зөвшөөрөл олгох талаар хэлэлцэж байгаа. Хэрвээ тийм зөвшөөрөл олговол барууныхан дайнд шууд оролцсон хэрэг болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхааруулсан. Тодруулбал АНУ ATACMS, Их Британи Storm Shadow алсын тусгалтай пуужинг нь ОХУ-руу гүн цохилт өгөхөд ашиглах зөвшөөрөл олгох талаар хэлэлцээ явагдаж байгаа юм.

Тэгвэл НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажилладаг адмирал Роб Бауэр Украин нь ОХУ-руу гүн цохилт өгөх хууль зүйн болон зэвсэгт хүчний эрхтэй гэж хэлжээ. Тэрбээр “Дайралтад өртсөн бүх улс өөрсдийгөө хамгаалах эрхтэй. Энэ эрх зөвхөн улсынх нь хилээр хязгаарлагдахгүй” гэсэн байна. Гэхдээ тэрбээр зэвсэг нийлүүлсэн орнууд нь зэвсгийн ашиглалтад хязгаарлалт тавих эрхтэй гэдгийг мөн онцолжээ.

Түүнийг ингэж хэлсний дараа Чехийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Карел Шехка улс нь ийм хязгаарлалт Украинд тавиагүй гэсэн байна. Гэхдээ тэрбээр улс төрийн эрсдэл болон нөхцөл байдал хурцдах эрсдэлийг онцолсон юм. Шехка “Нөхцөл байдал хурцдах болон бусад зүйлсийг багтаан тал бүрийг бодож үзэх нь чухал” хэмээсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-16 16:46

НАТО тусгаар улс руу гүн цохилт өгөх эрхтэй гэж хэн хэлсэн бэ

Зочин
Зочин
2024-09-16 21:04

Тэгвэл Орос цөмийн зэвсэг ээ. Ашиглах эрхтэй л болно доо.

Zochin
Zochin
2024-09-16 21:24

Uilah huudiin hoshnogo urd uduruu um#lzanaa gej yasan unen ug ve amidral notloh bailgui dee NATO uldej oros suireh ni USA Delhiig zahirna gej kkk
Oros tsumiin zevseg ugui ni notlogdoj bh shig bna daa kkkk
Ukrain delhiig ezleh bolomjiig NATO harjee dee

Холбоотой мэдээ

Back to top button