ХААН Банк АНУ-ын "The Bank of New York Mellon"-нд ам.долларын данстай боллоо
ХААН Банк олон улс дахь цар хүрээгээ тэлж, АНУ-ын The Bank of New York Mellon Банканд ам.долларын данстай боллоо.
Улаанбаатар хот, Монгол Улс- ХААН Банк нь олон улс дахь байр сууриа бататган АНУ-д төвтэй олон улсын нэр хүнд бүхий The Bank New York Mellon (BNY Mellon) банканд ам.долларын дансаа нээлээ. АНУ-ын нэр бүхий банканд ам.долларын ностро данстай болсноор ХААН Банкны хоёр сая гаруй харилцагчид дэлхийн өнцөг булан бүрд гадаад гүйлгээг түргэн шуурхай хийх боломж бүрдэж байна.
Энэхүү хамтын ажиллагааг тэмдэглэн ХААН Банкны олон улсын төлбөр тооцооны үйлчилгээний үнэ буурч, хурд нэмэгдэж гадаад худалдаа, арилжаа эрхлэгч харилцагчдад үзүүлэх үйлчилгээ дэмжлэгийг өргөжүүлж байна. ХААН Банкны олон улсын төлбөр тооцооны үйлчилгээний шийдэл болох АНУ дахь ам. долларын ностро данс нь ХААН Банкийг Монгол Улсын тэргүүлэгч санхүүгийн байгууллага болохыг дахин баталж байна.
ХААН Банк нь 1991 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хамгийн том арилжааны банк төдийгүй нийт хүн амын 82 хувьд хүрч ажилладаг хамгийн олон харилцагчтай банк юм. Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилготой ХААН Банк нь олон улс дахь өөрийн байр суурийг тэлж, харилцагч нарынхаа төрөл бүрийн санхүүгийн хэрэгцээнд таарсан үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.
ХААН Банкны гадаад төлбөр тооцооны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.