Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд гурван хүний нэг нь 65-аас дээш настай байна

Дэлхийд дундаж наслалтаараа толгой цохидог орнуудын нэг бол Япон. Тэгвэл шинээр гарсан тоо баримтаар тус улсын гурван хүн тутмын нэг гаруй нь 65-аас дээш настай болжээ. Тодруулбал Японы засгийн газраас ням гарагт /2024.09.15/ мэдээлэл гаргахдаа 65-аас дээш насны иргэдийн тоо 36.25 саяд хүрсэн гэсэн байна.

Өөрөөр хэлбэл 65 болон түүнээс дээш насны иргэд нийт хүн амын 29.3 хувийг бүрдүүлэх болжээ. Энэ нь өнгөрсөн оноос 20 мянгаар өссөн үзүүлэлт. Нийт хүн амыг 100 хувь гэж үзээд 29.3 хувьд хуваавал 3.41 хүн тутмын нэг нь 65 болон түүнээс дээш насны хүмүүс байгаа юм.

Ням гарагийн байдлаар 65 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн тоо 20.53 сая, харин эрэгтэйчүүдийн тоо 15.72 сая байжээ. Харин 80 болон түүнээс дээш настай иргэд 12.9 сая буюу хүн амын 10.4 хувийг бүрдүүлж байгаа юм. Тус насны бүлгийн иргэд хүн амын 10-аас дээш хувь буюу арван хүн тутмын нэгийг хоёр жил дараалж бүрдүүллээ.

Тус улсын өндөр настай хүн амын тоо 100 мянган оршин суугчтай 200 улс, бүс нутгуудаас хамгийн их байгаа юм. Эхний таван оронд Итали (24.6 хувь нь 65 болон түүнээс дээш настай), Португал (24.5 хувь), Өмнөд Солонгос (19.3 хувь), БНХАУ (14.7 хувь) орсон байна.

Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам ажил эрхлэлтийн судалгаа явуулж 2023 онд 9.14 сая өндөр настан хөдөлмөр эрхэлж байсан гэх тоо баримт гаргажээ. Энэ нь Японы нийт ажиллах хүчний 13.5 хувь юм. Өндөр настнуудын ихэнх нь худалдаа, жижиглэн худалдааны салбарт ажиллаж байгаа бол эрүүл мэнд, халамж, үйлчилгээний салбар удаалжээ.

Хөдөлмөрийн хүчний дутагдал үүсээд буй эрүүл мэнд болон сувилахуйн салбарт ажиллаж буй ахмад настнуудын тоо 10 жилийн өмнөхөөс 2.4 дахин нэмэгдэж, 1.07 сая болсон байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button