Нийгэм мэдээ

46 жилийн дараа Найрамдал зуслангийн зам засварт орлоо

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг шинэчилж эхэлжээ. Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан ч 46 жилийн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийгээгүй байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байна. Замын гүйцэтгэгч компанитай зарим хийцлэлийн талаар зөвшилцлөө.

“Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулаад замын ажил эхлэх улаан шугам хүлээлцэж байна. Энэ зам хийцлэл сайтай учраас насжилт өндөр, чанар сайн байх болно” гэв.

Авто замын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.

Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх бүс өмнө нь зуслангийн бүсэд хамаардаг байсан бол одоо орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал эрс нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button