Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын шоронд 20 гаруй жил хоригдсон Америк пастор суллагджээ

20 гаруй жилийн турш БНХАУ-ын шоронд хоригдсон Америк пастор эцэст нь суллагдаж, АНУ-руу буцсан байна. 68 настай Дэвид Лин 2006 онд зөвшөөрөлгүй сүмийн барилга барихад тусалсан гэх хэргээр саатуулагджээ. Тэрбээр дараа нь залилан мэхэлсэн гэх хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон юм.

АНУ-ын Төрийн департамент БНХАУ-д буруугаар баривчлагдаж, хоригдсон гэж үзэж байсан гурван Америк иргэний нэг нь Лин байжээ. Байдены захиргаа Линийг суллах ажил нь Бээжинтэй харилцаагаа тогтворжуулахад чухал хэмээн дүгнэж анхаарал хандуулан ажиллаж ирсэн юм. Бизнес эрхлэгч Кай Ли болон Марк Свидан нар одоо хүртэл шоронд хоригдож буй. Байдены захиргаа тэднийг суллах тал дээр мөн анхаарал хандуулж эхэлжээ.

Төрийн департамент Линийг суллагдсан гэдгийг мэдэгдэхдээ “Бид Дэвид Линийг БНХАУ-ын шоронгоос суллагдсанд баяртай байна. Тэрбээр АНУ-д буцаж ирж, 20 гаруй жилийн дараа гэр бүлтэйгээ уулзлаа” гэсэн юм. Лин суллагдсаныг зарим АНУ-ын улс төрчид талархан хүлээн авч, буруугаар баривчлагдсан бусад америкчуудыг суллахыг уриалсан байна. Конгрессын гишүүн Майкл Маккаул “Дэвид Лин суллагдсанд маш баяртай байна. Гэхдээ Кай Ли, Марк Свидан нар Хятадын Коммунист намын хоригдол хэвээр байгаа, тэднийг яг одоо суллах хэрэгтэй” хэмээсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button