Гадаад мэдээДЭЛХИЙ

Камала Харрис Газын зурвас дахь дайныг зогсоохыг уриаллаа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис Газын зурваст гал зогсоохыг уриалсан байна. Мөн тэрбээр дайн дууссаны дараа Израил Газын зурвасын газар нутгийг эзэмшихгүй байх хэрэгтэй гэсэн юм. Харрис Филадельфи дахь Өнгөт арьстай сэтгүүлчдийн үндэсний нийгэмлэгт үг хэл байхдаа Палестин, Израил хоёр улс зэрэг оршихыг уриалжээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулахдаа “Тохиролцоог бүс нутаг дахь хүн бүрийн ашиг сонирхолд нийцүүлж хийх ёстой гэх байр сууриа бид маш тод илэрхийлсэн” гэсэн юм. Газын зурвасын эрүүл мэндийн яам мэдээлснээр өнгөрсөн жилийн аравдугаар сарын долоонд эхэлсэн дайны улмаас 41,252 Палестин иргэн амь үрэгдэж, 95,497 хүн бэртсэн байна. Тэр өдөр Хамас бүлэг Израил руу дайрч, 1,200 гаруй энгийн иргэдийг хөнөөж 250 гаруй хүнийг барьцаанд авсан.

АНУ олон жилийн турш Палестин болон Израилын төрт улс зэрэг оршин тогтнох саналыг дэмжсээр ирсэн юм. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тавдугаар сард дайн дууссаны дараа Газын зурвасыг хэрхэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Тус төлөвлөгөөнд боомт, нарны эрчим хүч, цахилгаан машин үйлдвэрлэлт хөрөнгө оруулах мөн Газын зурваст шинээр илэрсэн хийн ордыг багтаажээ. Гэхдээ энэхүү төлөвлөгөөг АНЭУ, Саудын Араб, Египет гэх мэт Арабын орнуудын эвслийн хяналтай, Израилын эзэмшил дор явуулна гэж бичсэн байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button