ОХУ: Украин баруун хилийг давж довтлох гэсэн хэд хэдэн оролдлого гаргасан
ОХУ мягмар гарагт /2024.09.17/ мэдэгдэл хийхдээ зэвсэгт хүчин нь Украины арми Курск мужийн хилийг давж довтлох гэсэн таван оролдлогыг зогсоосон гэжээ. Ингэснээр сүүлийн зургаан хоног хил давж цөмлөсөн довтолгоо хийх гэсэн оролдлогын тоо 26 болов.
Наймдугаар сарын 6-ны өдөр Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ОХУ-ын газар нутагт хийсэн хамгийн том довтолгоог Украин эхлүүлж, Курск муж руу нэвтэрсэн. Үүний хариуд ОХУ-ын арми Курск муж дахь сөрөг довтолгоог есдүгээр сарын 10-нд эхлүүлж, Украины армийг Снагост гол руу түлхсэн юм. Ийм учраас Украины арми Курскийн гол байлдааны талбараас баруун зүгт 15 км зайд, Веселое, Медвеж тосгоны чиглэлд дахин хил давж довтлохыг оролдож буй.
Оросын дайны блогчид Украины арми Веселое, Медвеже суурин руу бага зэрэг урагшилсан гэж мэдээлжээ. Мөн тэд ОХУ-ын зэвсэгт хүчин Курск мужид газар нутгаа эргүүлэн авч, Любимовка тосгон руу урагшилж байгаа гэсэн юм. Украины дайн одоо хамгийн аюултай үе шатандаа орсон. Учир нь Киев баруунаас авсан зэвсгээрээ ОХУ-ын газар нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрөл барууны орнуудаас авахаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос НАТО гийн эсрэг газар нутгийн ха�##�т тавих боломжтой боллоо
Өчигдөр эзэлчихсэн ш тэй.Одоо цааш давшаад дахиад 5- 6 сууринг гартаа оруулах гэж байна...