Улс төрийн мэдээ

Н.Учрал: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлнэ

Засгийн газрын лхагва гарагийн /2024.09.18/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах реформ хийх чиглэлээр олон улсын зөвлөх үйлчилгээг авч байна.

Мөн УИХ-д төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн компанийн хуулиудыг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах тодорхой албан даалгаврыг миний бие авч ажиллаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийг олон нийтэд нээлттэй болгох, цаашлаад 3.4 сая иргэн эзэмшдэг. Та бүхний мэдэх 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангуулах чиглэл өгсөн.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын чиглэлийн дагуу "Эрдэнэс тавантолгой" ХК-д авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг оруулахаар бэлтгэж байна.

"Эрдэнэс тавантолгой" ХК 27 хувь нь иргэдийн эзэмшилд байдаг 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл өнөөдөр энэ компанийн 1072 хувьцаагаа худалдаж, арилжаалж чаддаггүй. Дээрээс нь хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компаниар бүртгэгдэх ажил үр дүнд хүрээгүй учир тус компанийн засаглал төдийлөн сайжраагүй. "Эрдэнэс тавантолгой" ХК-д улс төрийн нөлөөлөл байгаа гэдгийг иргэд, ажилчин алба хаагчид хэлж байгаа. Тиймээс бид тодорхой хугацаат үүрэг өгч, нээлттэй компани болгосноор засаглалыг сайжруулна гэж зорьж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-18 19:33

УЧРАЛ САЙД АА. АХМАДУУДЫН ХУВЬЦААГ МЭДЭХГҮЙГЭЭР НЬ ДАЛИМДУУЛЖ ТЭР ҮЕИЙН АН ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙХДАА ХУУРЧ АВСАН ТҮҮНИЙГ АХМАДУУД ХӨГШЧҮҮЛ ДЭЭ ЭРГҮҮЛЭН ӨГЧ ТУСЛААЧ ХӨГШЧҮҮЛ ЁСТОЙ ЮУ МЭДЭХГҮЙ ЗАЛЬДУУЛСАН ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button