Улс төрийн мэдээ

С.Амарсайхан: ОХУ-ын зарим банк хоригт орсон тул шатахууны тооцоо удаашралтай байна

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас авч буй шатахууны төлбөр тооцоо удаашралтай байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид хэдийгээр бинзен, шатахуун экспорт, импортын тооцоог аль болох хэвийн хийж байгаа ч гэсэн удаашралтай байна. Яагаад гэвэл ОХУ-ын зарим банк, санхүүгийн байгууллага олон улсын хоригт орсонтой холбоотойгоор манайхаас хийж байгаа бензин шатахууны төлбөр тооцоо удаашралтай хийгдэж байгаа. Одоогоор БНХАУ-ын банкаар дамжуулан тооцоо хийгдэж байна. Гэхдээ энэ нь төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэхээс гадна ганц шатахуун биш бусад бараа бүтээгдэхүүн ч үүнд багтана.

Бизнес, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж ашиг орлогоо нэмэгдүүлхийн тулд аль аль хөрштэй худалдаа үйлчилгээгээ үргэлжлүүлнэ. Харин худалдаагаа үргэлжлүүлж санхүүгийн төлбөр тооцоогоо хийхэд нь манай төв банк болон Засгийн газрын зүгээс анхаарч байгаа. Тиймээс бид шинэ гарц гаргах, ямар нэгэн хориг саадад ороогүй банк санхүүгийн байгууллагыг хооронд нь харьцуулах асуудал ярьж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-18 20:27

Оросоос гуйх хэрэггүй. Хятадаас ав. Арабаас ирсэн бэнзин байгаа

Зочин
Зочин
2024-09-18 22:00

hoid horshtoigoo dohirood altan bulgiin hileer belen dolloroor gargaad hamgiin oirhon ulaanvvd orool bankand dushaachih hamgiin amarhan shiidber shvv dee odoo bol hubi hvvmvvs nuuj garaal dushajiin

Холбоотой мэдээ

Back to top button