СПОРТ
Олон улсын дугуйн уралдаанд Монголын баг гуравдугаар байр эзэллээ
Хятадын "Пинтань" олон улсын дугуйн уралдаан энэ сарын 16-нд боллоо. Нэг өдрийн дотор болж өндөрлөдөг энэ тэмцээний багийн төрөлд Монголын “Ferei Quick-Panda Podium Mongolia” баг гуравдугаар байр эзэлсэн байна.
Энэ баг Монгол, Эстонийн тамирчдаас бүрддэг билээ. Тэмцээнд Хятадын 15, гадаадын таван багийн 2000 дугуйчин 87 км замыг туулжээ. Уралдааны багийн төрөлд “Chengdu Cycling Team” ялсан бөгөөд замаа 6:14:11 цагт туулж барсан байна. Харин хоёрдугаарт “Huansheng-SCOM-Taishan Sport Cycling Team” оров. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол хэсгийн аварга нь Оросын Петр Рикунов болжээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.