Хезболлагийн удирдагч хариу авна гэсний дараа Израил Ливаныг бөмбөгдлөө
Ливан улс дахь Хезболла бүлгийн удирдагч Хассан Насралла пүрэв гарагт /2024.09.19/ Израилд хатуу арга хэмжээ авч, шударга шийтгэл онооно гэж мэдэгдсэн юм. Тэгвэл үүний дараа Израилын зэвсэгт хүчний сөнөөгч онгоцнууд өнгөрсөн жилд үзэгдээгүй хүчтэй бөмбөгдөлт явуулсан байна.
Үүний дараа АНУ болон Их Британи хоёр талыг яаралтай гал зогсоож, аажуу хандахыг уриалжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер хэвлэлийн бага хурал хийхдээ “АНУ нөхцөл байдал хурцдаж болзошгүйд санаа зовж байна” хэмээн дипломат аргаах шийдвэрлэх боломжтой гэсэн юм.
Израилын зэвсэгт хүчин пүрэв гарагийн орой мэдэгдэл хийхдээ сөнөөгч онгоцнууд нь Ливаны өмнөд хэсэгт цохилт өгсөн хэмээжээ. Тэд Израил руу харвахаар бэлтгэсэн байсан олон зуун пуужинг устгасан гэж мэдэгдсэн байна. Үүний дараа Израилын зэвсэгт хүчин Хезболлад цохилт өгөхөө үргэлжлүүлнэ гэжээ.
Ливаны аюулгүй байдлын албаны гурван эх сурвалж энэ нь аравдугаар сард мөргөлдөөн эхэлснээс хойш болсон хамгийн хүнд агаарын цохилт байлаа хэмээсэн байна. Аравдугаар сарын долоонд Газын зурваст Израил, Хамасын дайн эхэлсний дараа Ливан, Израилын мөргөлдөөн эхэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-ын Ойрхи Дорнодод өдөөсөн Дайны г�##� улам дүрэлзэж Арабын ертөнцийг бүхлээр нь хамаруулсан том Дайны эхлэл тавигдлаа,
Израйлийн ард АНУ байгаа