Нийгэм мэдээ

Энэ ондоо багтааж 207-р байрыг нураана

2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан машин, Патрол загварын машин Дүнжингаравын урд уулзвар дээр осол гаргасны улмаас галд 207 дугаар байрны нийт 63 өрхийн 218 оршин суугч өртөж орон гэргүй болсон юм. Үүнээс болж тус барилгыг нураах аль эсвэл дахин засварлах асуудал удаан хугацаанд яригдаж байгаа юм.

Тэгвэл өчигдөр /2024.09.19/ НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар "Өнгөрсөн есдүгээр сард 207-р байрны 63 иргэнд найман сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Оршин суугчдын зүгээс барилгыг буулгаж, дахин бариулах санал гаргасан. Энэ дагуу зураг, төсвийг хийлгэсэн. Энэ нь УОК-ын дүгнэлтэд байсан төсөвтэй ойролцоо буюу 2.4 тэрбум төгрөг. Энэ онд багтааж 207-р байрыг буулгана. Иргэд бидэнд байрыг буулгуулах саналаа өгөх ёстой. Үүний дараа дүгнэлт гаргаж, барилгыг буулгах компанийг сонгон шалгаруулна.

УОК-оос 2.9 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлснээс 1.5 тэрбум төгрөгийг иргэдийн түрээсийн мөнгийг найман сараар сунгахад зарцуулсан. Үлдсэн мөнгийг барилгыг буулгахад зарцуулна. Барилгын буцаж босох өртөг 1м.кв нь 2.5 сая төгрөг. Үүнийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр яригдаж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр төлүүлнэ" гэсэн юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-20 12:54

ЭНЭ ИХ МӨНГИЙГ ХЭН ТӨЛӨХИЙН БУУЛГААД ШИНЭЭР БАРИХАД ХИР ИХ ЦАГ ХУГАЦАА ОРОХ ВЭ? ХӨӨРХИЙ ОРШИН СУУГЧИД Л АЙМААР ХОХИРСОН ЯАНА ДАА ЯАНА

Зочин
Зочин
2024-09-20 13:09

Хохирлыг татвар төлөгч нараар биш хохирол учруулсан этгээдээр төлүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-09-21 12:14
Reply to  Зочин

Харин тэгээд бичээд байгаа юм биш үү.

Иргэн
Иргэн
2024-09-21 11:51

Бөөрөөрөө нийлсэн барилгыг нураах компани олдох болвуу??? Маш төвөгшилтэй ажил байх би чаднаа бол чаднаа л шүү хамтад нь нураагаад хаяна

Зочин
Зочин
2024-09-21 13:10

Гантөмөр ч улсаас маш их мөнгө гаргуулж байна даа. Бузар новш.

Sem
Sem
2024-09-21 18:11

MASHINII ZOGSIOL BOLGO alba uu bsrih?

Sem
Sem
2024-09-21 18:11

Mashinii zogsool bolgo barih alba uu?

Холбоотой мэдээ

Back to top button