Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

АНУ бодлогын хүүгээ бууруулсны дараа хувьцааны индексүүд рекорд эвдлээ

АНУ бодлогын хүүгээ дөрвөн жилд анхны удаа бууруулсны дараа хувьцааны индексүүд рекорд эвдсэн байна. Тухайлбал “S&P 500” индексийн ханш пүрэв гарагийн /2024.09.19/ арилжаа хаагдахад түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байсан юм. Мөн “Dow Jones” индекс анхны удаа 42,000 давж арилжаа хаагджээ.

“S&P 500” нь АНУ-ын хамгийн том 500 хувьцаат компанийн хувьцааны үнийг хянадаг индекс юм. “Dow Jones” бол хамгийн идэвхтэй арилждаг 30 компанийн хувьцааны ханшийг хянадаг индекс. Индексүүдээс гадна энэ жил хөрөнгийн биржийн өсөлтийг голлож үүсгэсэн томоохон технологийн компаниудын ханш мөн өсжээ. Тухайлбал арилжаа хаагдахад “Tesla” 7 гаруй хувь, “Apple” болон “Meta” тус тус 4 гаруй хувиар хувьцааны ханш нь нэмэгдсэн байна. Хиймэл оюун ухаан хөгжүүлэх чип үйлдвэрлэдэг “Nvidia” 4 хувиар өссөнөөр “PHLX” хагас дамжуулагчийн индекс 4.3 хувиар нэмэгдсэн байна.

Лхагва гарагт /2024.09.18/ АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) сүүлийн дөрвөн жилд анхны удаа бодлогын хүүгээ бууруулсан юм. Бодлогын хүү 23 жилийн дээд хэмжээнд буюу 5.25-5.5 хувь байсан. Тэгвэл ХНС лхагва гарагт хүүг бууруулах циклд шилжсэн гэдгээ мэдэгдэж 0.5 хувиар бууруулж 4.75-5.0 хувь болгосон билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button