Top StoriesНИЙГЭМСурвалжилга

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ станцын дэлбэрэлтэд өртсөн хохирогч хаачсан бэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад 10 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 11-ны өдөр дэлбэрэлт болж нэг иргэн хүнд гэмтсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

-Хохирогчийн биеийн байдал хүнд, баруун талын гар, хөл, нүүр хэсэг химийн бодист /хлоратор/ түлэгдэж гүнзгий шарх үүссэн-

Энэ тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ сарын 11-ний өдөр дараах мэдэгдэл гаргасан.

"Манай ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад  дэлбэрэлт болж  37 настай эмэгтэй А хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор биеийн байдал хүнд, баруун талын гар, хөл, нүүр хэсэг химийн бодист /хлоратор/ түлэгдэж гүнзгий шарх үүссэн. Амьсгалын зам руу химийн бодис орсон байж болзошгүй учир нисдэг тэргээр яаралтай ГССҮТ шилжүүлэх юм. Осол гарах үед туслахаар очсон залуугийн биеийн байдал хөнгөн, 72 цагийн хугацаанд эмчийн хяналтад ажиглах шаардлагатай. 

Осол гарсан шалтгааныг зарим эх сурвалжуудын мэдээлснээр "Бохир ус цэвэршүүлэх химийн бодис найруулдаг сав нь горимын алдаа гарсан" хэмээж байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулан дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно" гэсэн тайлбарыг албан ёсоор гаргасан.

Бид тухайн ослын талаарх нэмэлт мэдээлэл, хохирогчийн биеийн байдал зэргийг тодруулахаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай холбогдоход "Үйлдвэрийн осолд өртсөн хүний бие тухайн үед хүнд байдалтай байсан тул ГССҮТ-д шилжүүлсэн юм. Өнөөдрийг хүртэл осолд өртсөн хохирогч тухайн эмнэлэгт хэвтэж буй. Одоогоор биеийн байдал нь хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээлэл бидэнд байхгүй байгаа юм" гэсэн мэдээллийг өглөө.

Ингээд ГССҮТ-д 11 хоног эмчлэгдэж байгаа гэх хохирогч А-ийн биеийн байдал хийгээд, дэлбэрэлт болсон шалтгаан, нөхцөл байдлын талаар тодруулахаар бид ГССҮТ-д өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны өдрийн 14.00 цагт очив.

-Ойрын арван хоногт Эрдэнэтээс үйлдвэрийн ослоор гэмтсэн хүн ирээгүй-

Тухайн эмнэлгийн мэдээллийн ажилтнаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас үйлдвэрийн ослоор гэмтсэн хүн ирсэн эсэхийг тодруулахад "Ойрын арван хоногт Эрдэнэтээс үйлдвэрийн ослоор гэмтсэн хүн ирээгүй" гэв. Үүнийг сонссон даруйдаа тус мэдээллийн ажилтны дэргэд "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбогдон тухайн хүн энэ эмнэлэгт ирээгүй байна, хаана, ямар эмнэлэгт байгаа талаар дахин асуувал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ "ГССҮТ-д эмчлүүлж байгаа шүү дээ" гэж хэлээд утсаа салгав.

Ингээд ГССҮТ-ийн бүртгэлээс дахин шүүлт хийлгэсэн ч тухайн хүн ирээгүй болох нь батлагдлаа.

Бид дахин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тэй холбогдохыг завдсан боловч бидний дуудлагыг хүлээн авсангүй. Тэгвэл тус үйлдвэрийн станцын дэлбэрэлтэд өртөж хүндээр гэмтсэн 37 настай эмэгтэй А одоо хаана, ямар байдалтай байгаа нь тодорхойгүй байгаа юм.

-Шинжээчийн баг ямар шалтгааны улмаас дэлбэрэлт болсон талаарх шалгалтыг хийж буй-

Тухайн осолтой холбоотой шалгалтыг ЦЕГ-аас хийж буй. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн тухай мэдээлэл 09-р сарын 11-ний 10:25-д ирсэн. Дуудлагын дагуу шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн байсан. Тус хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар, шинжээчийн баг ямар шалтгааны улмаас дэлбэрэлт болсон талаарх шалгалтыг хийж байгаа. Шалгалтын дүн одоогоор гараагүй байна" хэмээсэн юм.

-Мэргэжилтэн: Дэлбэрэлт ундны устай ойр болж хлоратор бодис орсон бол хүний биед хор хөнөөл учруулах эрсдэлтэй-

Мэргэжилтний бидэнд ирүүлсэн мэдээллээр "Тус дэлбэрэлт үйлдвэрийн ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад болсон гэсэн. Тухайн бодисыг найруулахдаа алдаа гаргасан учраас дэлбэрэлт болсон байх магадлалтай. Үүнээс аюултай анхаарахуйц нэг зүйл байна. Хэрвээ тухайн дэлбэрэлт ундны устай ойр болж хлоратор бодис орсон бол хүний биед хор хөнөөл учруулах эрсдэлтэй" гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршдаг. Тухайн нутгийн иргэн Н-ээс дараах ослын талаар тодруулахад "Тийм осол болсон талаар одоо л сонсож байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 21, 2024 14:45

Ман бяртай байгаа. Хүсвэл бүхэл бүтэн хүнийг �##�га болгохоос гадна бүр энэ ертөнц дээр огт байгаагүй болгож чадна. Комунистууд тэр т�##�аар бүр нэг гаажтай.

Зочин
Зочин
9 сар 21, 2024 15:01

ЭВИЙДЭЭ ЭНЭ ХҮНИЙГ ЭРДЭНЭТИЙН НӨХДҮҮД ЗОХИЦУУЛЧИХСАН ЮМ БИШ ҮҮ? ХААЧЧИХАВАА ХӨӨРХИЙ ТҮЛЭГДСЭН ГЭЖИЙШТ НИСДЭГ ТЭРГЭЭР АЦАРСАН ГЭЖ ТАС ГҮРИЙГЭЭД БАЙСАН ХУДЛАА БОЛЧИХОВ УУ? ТЭР ХҮНИЙГ ОЛЦГООЁО ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ? ЁНДООН ДАЛИЙСАН МУУ ХОРЛОН СҮЙТГЭГЧЭЭ ЧИ ТЭР ХҮНИЙГ ОЛООД ӨГӨӨТӨХ ИЧЭЭЧ НОВШОО ЯАГААД ОДОО ХҮРТЭЛ ДУУГҮЙ БАЙГААД БАЙГААН ГАРГААД ТЭР ХҮНИЙГ

Зочин
Зочин
9 сар 21, 2024 18:18

Uildver ni Korea yavuulsan bxdaa,,, Xurdan edgeerei

Зочин
Зочин
9 сар 21, 2024 18:40

Хордлогын төвд байгаа сурагтай

НУУЦ
НУУЦ
9 сар 22, 2024 10:11

Хавирга нь хугараад уушигаа цоо хатраад их хүнд байсан гэсэн дээ. Иуу юм болоод нуугаад байнуу

Зочин
Зочин
9 сар 22, 2024 13:53

Ter hunii buruu bold unguruh blgui de

зочин х
зочин х
9 сар 22, 2024 20:49

гссүт.д байгаа шүү дээ нисдэг тэргээр зөөгөөгүй түргэний машинаар цэргийн коспит�##�д аваачаад дараа нь шилжүүлсэн одоо гссүтд байгаа биеийн байд�##� хүнд хэвээрээ төүг.с ядаж ээж дүү 2т нь байр хөлсөлж өгмөөр юма

Зочин
Зочин
9 сар 23, 2024 06:22

УИХ сонгогдсон н. Үүрийнтуяа гишүүн энэ асууд�##�д анхаарлаа хандуулж, хаана байгааг олох хэрэгтэй.

Зочин
Зочин
11 сар 12, 2024 21:39

Дарамт�##�ахд гэрт нь байлгаж бга юм бна илүү үг хэлэх эрхгүй үйлдвэрийн ажилчид бол ёстой боолшд

Холбоотой мэдээ

Back to top button