Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Японы бүх далайн бүтээгдэхүүнд хориг тавьснаа авахад бэлэн

БНХАУ Японы бүх далан бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй гэсэн хоригоо авахад бэлэн гэдгээ мэдэгдэж магадгүй байна. Дипломат эх сурвалжууд пүрэв гарагт /2024.09.19/ хэлэхдээ гуравдагч талын орнууд Фүкүшимагийн усыг далайд цутгаж буй явцыг хянах зөвшөөрөл олговол БНХАУ хоригоо авахад бэлэн хэмээн мэдэгдэнэ гэжээ.

Өнгөрсөн жилийн зун Японы “Tepco” компани Олон улсын атомын энергийн агентлагийн зөвшөөрлөөр Фүкүшимагийн хайлсан реакторыг хөргөхөд ашигласан усыг далай руу цутгаж эхэлсэн юм. Үүний дараа БНХАУ-ын эрх баригчид Японоос огт далайн бүтээгдэхүүн худалдаж авахгүй гэж хориг тавьсан.

Тэгвэл одоо Японы засгийн газар болон Олон улсын атомын энергийн агентлаг усыг далай руу цутгах ажлыг гуравдагч орон хянах зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа гэж эх сурвалжууд мэдэгджээ. Энэ нь БНХАУ тус уснаас дээж авч, олон улсаас урт хугацааны хяналт тавих бүтцийг үүсгэхээр ажиллаж байгаатай давхцав. Хориг тавьснаас хойш Токиогийн албан тушаалтнууд Бээжинтэй хэлэлцэж ирсэн юм. Гэхдээ гуравдагч орон ус цутгалтад хяналт тавьж болдог болсноор БНХАУ хоригоо бүрэн эсвэл хэсэгчлэн авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-20 19:43

Хоригоо цуцлахад бэлэн гэж бичнэ.

Ганчимэг
Ганчимэг
2024-09-21 11:34

Хоригоо цуцлахад бэлэн

Zochin
Zochin
2024-09-22 07:03

Өгүүлбэр зүй, найруулага зүй гэж юм байдаг юм. Ядаж өөрөө нэг уншаад нийтлэж байгххч

Холбоотой мэдээ

Back to top button