УЛС ТӨР

“Ховдын Булган, Баян-Өлгийн Даянгийн боомтыг хөгжүүлж, баруун бүсэд 4700 гаруй км авто зам барина”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн аймгуудад ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж байна. УИХ-ын даргын зүгээс хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийг хийхээ зарлаж, 54 ажлын хэсэг байгуулсан.

Энэ намрын ээлжит чуулганаар 18 ажлын хэсгийн дүгнэлт хэлэлцэж, уг шинэчлэлийг эхлүүлнэ. Учир нь манай улсад 880 хууль, 2768 журам мөрдөгдөж байгаагаас харахад нийгмийн харилцааг хууль биш, журмаар зохицуулж, улмаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг албан тушаалтан, төрийн байгууллага тогтоодог болсон нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг зөрчих үндэслэл болж байна. Дарга төвтэй бус хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгож, хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой, нийгмийн шаардлагад нийцсэн байхад анхаарч ажиллана. Иргэд, олон нийт 126 гишүүнтэй шинэ парламентаас хүний эрхийг хангасан эрх зүйн шинэчлэлийг хүлээж байна хэмээн УИХ-ын дарга Баян-Өлгий, Ховд аймгийн иргэдэд танилцууллаа.

Баруун бүсийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийснээр Евразийг холбосон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Ховдын Булган, Баян-Өлгий аймгийн Даянгийн боомт зэргийг хөгжүүлэхээс гадна баруун бүсэд 4700 гаруй км авто зам барихаар төлөвлөгдөөд байна. Ингэснээр иргэд 1000 гаруй км зам туулж, Улаанбаатар хот бараадахгүйгээр өөрийн зах зээлтэй болж, эдийн засгийн өсөлтөө хангах боломж бүрдэх юм. Иймээс баруун бүсээс сонгогдсон гишүүд хамтран ажиллаж, бүсийн хөгжлөө дэмжинэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.
2024-09-22 14:28

Такашкан Булган сум , баян өлгийн улаан байшинт хүртэл олон улсын чанартай зам 2012-2016 онд баригдчихсан шүү дээ.Дахиад зам барих гээд байгаа юм уу.Даянгийн боомт бол хэрэггүй дээ.Түүхий эд л гадагшаа гардаг боомт.

.зо
.зо
2024-09-22 14:48

Ждүчин нүүрсчин тендерчин

Холбоотой мэдээ

Back to top button