Top StoriesТойм, анализ

Ц.Тувааны "Ачит-Ихт"-д үзүүлсэн өршөөл Л.Оюун-Эрдэнээс ангид өрнөсөн үү, эсвэл...

Нэг талд Засгийн газрын тэргүүн нь "Ачит-Ихт"-ийн 34 хувийг төрд авахаар, үйл ажиллагааг нь түр зогсоож байгаад шалгуулж байтал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэднийхийг нээчихсэн хэрэг мандсан.

Засгийн газрын онцлог хэв шинж нь, танхимаар ажиллах. Парламентын хөгжилд мэтгэлцээнийг чухалчилдаг байхад Засгийн газар эсрэгээрээ дуу хоолой нэгтэй байх дүрэмтэй. Ялангуяа Засгийн газрын тэргүүний баримталж буй байр суурь салбар яамдын бодлогод шууд тусгалаа олдог.

Эл танхимаар ажиллах дүрмээр бол, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан шуудхан Л.Оюун-Эрдэнийн автор бүхий баялгийн сангийн хуулийн араас төрд хувь нь шилжихээр хүлээгдэж буй "Ачит-Ихт"-ийг нээчих боломжгүй байв. Гэвч тэр нээчихсэн.

Хөшигний ард, Засгийн газрын хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнэ Ц.Туваанд хандаж, "Үе үеийн салбарын сайд нь "Эрдэнэт үйлдвэр"-ийг ажлаа авангуутаа эргэдэг. Гэхдээ тэнд очих нэрээр "Ачит Ихт"-д бусдын даалгавраар очиж, улмаар үйл ажиллагааг нь нээлээ. Энэ шийдвэр чинь төрд 34 хувийг нь авахад нөлөөлөх ёсгүй шүү" гэж сануулсан гэгдэж буй.

Харин хэргийн эзэн Ц.Туваан сэтгүүлчдэд "Байгаль орчны асуудлаас үүдээд, "Ачит Ихт"-ийн үйл ажиллагааг сэргээхээс аргагүй байсан. Засгийн газар зөвшөөрсөн" ухааны юм гөвж орхисон юм.

Нэг талаас, Ц.Тувааныг чөлөөт зах зээлийн зарчмыг хүндэтгэдэг АН-ын угшилтай сайд гэдгээр нь "Ачит-Ихт"-ийг нээж, "Монполимет"-ийн түгжээг авч, "Халзан бүрэгтэй" ордод өршөөнгүй хандсанд алга ташиж хүлээж авмаар.

Нөгөө талаас, Ц.Туваан шуудхан "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгыг өөрийн хүн П.Цагаанд авч өгсөн түүхтэй Ц.Элбэгдоржид АН-ын угшлаараа үйлчилж, "Ачит-Ихт"-ийг нээчихлээ гэж хардах бүрэн үндэслэлтэй.

Тэр өнгөрөгч долдугаар сарын сүүлээр "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллахдаа Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Эрдэнэболдыг тийш дагуулж явсан нь дээрх сэжмийг улам тодруулж өгөхүйц. Тэндээсээ гараад, тэд шуудхан Ц.Элбэгдоржийн үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагааны үүсгэн байгуулсан "Ачит-Ихт"-д ажиллажээ.

Ирсэн даруйдаа ""Ачит-Ихт"-ийг нээхгүй бол байгаль орчин балрах нь" гэсэн утгатай дүгнэлт гаргаад, түүгээрээ үйл ажиллагааг нь нээсэн байгаа юм. Гэтэл эсрэг талд нь, ЗГХЭГ-т "Ачит Ихт"-ийн 34 хувийг төрд авах асуудлыг хариуцсан ажлын хэсэг ажлаа явуулж л байгаа аж. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт тойрсон асуудал орохоор бэлтгэгдэж буй.

Тэгэхээр хүссэн ч, эс хүсээгүй "Ачит Ихт" ХХК дээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар танхим байр сууриа нэгтгэж чадаагүй гэх логик харагдаж байгаа юм. Эсвэл ингэж харагдахаар тэд тохирсон байж болно. Ц.Тувааны үзүүлсэн ойлгомжгүй өршөөл цаашдаа яаж өрнөх вэ гэдэг асуултын тэмдэг үүсгээд байна.

Сонгуулиар МАН-ын зүгээс Ц.Элбэгдоржийг хадны хар мангас болтол нь сөрөг пиар хийсэн атлаа түүний суган дороос нь Ц.Баатархүүг сайдаар томилсон. Ц.Элбэгдоржийн шууд ойрын хүн болох С.Эрдэнэболдын "Марс" төсөлд Засгийн газар найр тавьж, үлэмж анхаарсаар ирэв.

Цаашдаа баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Аж үйлдвэрийн сайд Ц.Туваанаар дамжуулж, Л.Оюун-Эрдэнэ яг юу хийлгэхээр зориод буй нь бас л хачин жигтэй асуудал юм. Түүний нэрлэсэн 14 мега төсөлд ган, зэс, алт боловсруулах үйлдвэрүүд хүртэл багтаад байна. Чухам цаашдаа ямар замаар эвээ олж, түүний гараар юу хийлгэхээр зорио бол.

Тэд ил муудавч, далд бас ямар тохироогоор ажлаа явуулах бол гэдэг хардлага "Ачит-Ихт" дээр үүссэн нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2024 08:30

Mash oolgomjtoi, Oyuk nuluund avtsan bn! Uuruu uil ajillagaag n neej bolohgui bsan tul hariutssan yaamiig n Tuvaand uguud neelgej bn, hunii garaar mogoi barij laad uuruu tseverhen uldej bn!

Хариулт
Хариулт
9 сар 24, 2024 13:04
Reply to  Зочин

11 овоологоос нэгийг нь зэс эрдэнэ компани , нөгөөг нь ачит ихэд ашиглаж монголд ингэж ашиглаж болдог юм байнаа гээд үлгэр дуурайл�##� үзүүлж ашиглаж байх юм.Цаана нь есөн том овоолго с�##�хинд цагаан шороо босгож хөрсөнд ногоон исэлдэл нэвчиж байх юм .Эдгээр хоер компани улсад татвар төлж олон хүн ажил орлоготой байлгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд монголд олон ажил хийж өгсөн байх юм.Цаана нь ес овоолго байг�##�ьд гамшиг учруулж ашигл�##�т үгүй байх нь харамс�##�тай Ажил хийж байгаа нэгнээ хэмлэх хэнд хэрэгтэй юм бэ.

тогтох
тогтох
9 сар 24, 2024 08:40

За даа хэнд итгэж энэ улсын жолоог атгуулна аа энэ том бүлэглэл арай дэндүү юмаа бүгдийг д�##�даас удирдаад гэхдээ нүгэл нүдээ олноо гэж ... үр хүүхэд ах дүү нар нь хэзээ нэгэн цагт үзэж таарна.

Юрий Петрович
Юрий Петрович
9 сар 24, 2024 09:07

Ард түмнийг сэгсийтэл хуурч байгаа юм шүү

Зочин
Зочин
9 сар 24, 2024 09:12

АН ны х�##�аасны ЗГ болоо ю у да

Зочин
Зочин
9 сар 24, 2024 09:13

Эдний хувь хувьсг�##�ын бизнес бүүр хэрээс хэтэрсээн

Зочин
Зочин
9 сар 24, 2024 09:17

Элбэгдорж том �##�бан туша�##� томоохон асуудлуудтай хутг�##�дчихаад гараад явсан байна даа.

Зочин
Зочин
9 сар 24, 2024 09:22

Үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр хуулийн байгууллага ш�##�гах бүрэн боломжтой шүү дээ, эдийн засгаа аврая гэж мөрөөдөж байгаа л бол ажил нь өрнөж л байх ёстой. Ажилчид нь ц�##�ингаа авч, байгууллага нь улсад татвараа төлж, харилцагч нартайгаа бэлэн бус гүйлгээ хийж л байх ёстой, аа харин шүүхийн асууд�##� бол ту�####�а явагдах хэрэгтэй, туваан сайд үөв шийдвэр гаргасан.

Зочин
Зочин
9 сар 24, 2024 09:23

Оюукийн толгойг эрэгтэл муйхруулсан байна.

Зочин
Зочин
9 сар 24, 2024 09:32

Бүгдээрээ будлиантай угаасаа

Зочин
Зочин
9 сар 24, 2024 09:37

хөгийн хүмүүс л дээ

Зочин
Зочин
9 сар 24, 2024 09:41

ydargaatai ulsuud shuu suuldee harahaas ch zalhaj baina

Мангарууд
Мангарууд
9 сар 24, 2024 10:31

технологи мэдэхгүй мангарууд үйлдвэр хааж тэнэгтсэнээ ойлгосон юм билээ 24 цаг таср�##�тгйү үйл ажиллагаа циклээр явдаг үйлдвэр Монголд ийм үйлдвэр баайгаа нь олз шүү дээ юу ч ойлгодогүй сэтгүүлч юу бичээв дээ

Зочин
Зочин
9 сар 24, 2024 11:26

Үндэсний хэдхэн том татвар төлөгч компаниудаар оролдох юм.Үйл ажиллагааг зогсоож,хүмүүсийг ц�##�ин орлогогүй болгож байж асуудлыг шийднэ гэж юу байхав.Тэгээд ч шүүх л шийднэ шүүдээ.Эрдэнэтийг улс аваагүй байх үеийн хамтарсан 2улсын үйлдвэрийг удирдах зөвлөлөөс 34хувийг авахгүй гэж шийдсэн баахан Орос монгол дарга нарын гарын үсэгтэй шийдвэр байдаг юм байна билээшдээ.

Батбаяр
Батбаяр
9 сар 24, 2024 11:48

Монгол улсд өнгөтэй өөдтэй, тэргүүний технологи бүхий үйлдвэр байх нь зөв.. Ул�####�а татвар төлдөг, ажлын байр бий болгосон, экспортын бүтээгдэхүүн гаргадаг, шилдэг технологи эзэмшин нутагшуулсан байх нь чух�##�.. Хэн эзэмших нь чух�##� биш... Засгын газар ойлгож байгаа байлгүйдээ.. тэд танхимын зарчмаар ажилладаг гэж ойлгож байгаа..

Батаа
Батаа
9 сар 24, 2024 12:07

Монгол дүүрчихсэн тэнэг орон юмаа. Яана даа.

Зочин
Зочин
9 сар 24, 2024 12:13

Ээ чаавсссс

Зочин
Зочин
9 сар 24, 2024 12:20

Оюукын эргэн тойрныхон хэцүү хүмүүс байх өө

Баянхүү
Баянхүү
9 сар 24, 2024 13:08

Үйлдвэрлэл хөгжиж байж улс хөгжинө. Ачит ихтийг ажиллуулах нь зөв өө. Сайн ажиллуулж татвараа л сайн авб�##� таарна. 500 ажилтөнтай ийм үйлвэрийг Оюунэрдэнэ Туваан хоёр энэ насандаа барьж чадахгүй.

Иргэн
Иргэн
9 сар 24, 2024 14:16

Оюун-Эрдэнэ лидерүүдийн түвшиний хүн биш юм л даа!!! Үнэхээр Байг�##�аас заяасан манлайлагч хүн бол 3-н сая хүнийг 3-н жилийн дотор л эмх цэгцтэй болгоно, Монгол улсад одоохондоо лидер �##�га, улс төрийн үхдэлүүд л их бн!!

Зочин
Зочин
9 сар 26, 2024 06:02
Reply to  Иргэн

Үнэн

Зочин
Зочин
9 сар 24, 2024 14:59

Тэр 11 овоолгоос зөвхөн 2-ийг нь ашиглаж байгаа гэх бөгөөд Ачит их-ийн хувьд шинэ технологи нэвтрүүлэн зэсийн катод гарган авч, экспортод гаргаж, олон хүнийг ажлын байраар хангаж, татвараа төлж, нийгмийн хариуцлагын хүрээнд олон шинэлэг ажлыг хийсэн байх жишээтэй...Энэ их олон овоолгыг ашиглах, байг�##�ь орчны нөлөөллийг бууруулж, улс орондоо ашигтай байдлаар ажиллах нь чух�##� байхаа...

Зочин
Зочин
9 сар 24, 2024 15:07

Элбэгдорж бирдийг eр нь ховдынхоныг барахгүй ээ

Зочин
Зочин
9 сар 24, 2024 15:35

Ерөнхий сайдад Монгол улсын 3 сая иргэн итгэл үзүүллээ. Одоо гарах шийдвэр үйл ажиллагаа нь Хэнтийн хүн х�##�х хүн гэдэг нэрээр түүхэнд үлдэнэ. Амар сайд Оросуудад Холбоотынхонд буудуулсан ч Булганыхан эх оронч, х�##�хууд үхэлийн өмнө нүд х�##�ьтрахгүй зоригтой хүмүүс гэж түүхэнд мөнхөрсөн.Ээж аавынх нь нэр нь ч хамт даг�##�дана.

Зочин
Зочин
9 сар 24, 2024 15:50

Энэ өлөнгүүд улс орныг самарч дууслаа

Жххёчасс
Жххёчасс
9 сар 24, 2024 16:04

Албан туша�##�аа урвуулан ашиглаж өөртөө болон бу�####�д давуу эрх олгосон биш үү?

Зочин
Зочин
9 сар 24, 2024 16:36

Кабинетийн зарчимаа зөрчисөн бол дайсны т�##�д байнаа гэсэн үг. Энэ түнтгэр сайдыг �##�га ташиж хөөх цаг болж, хошного нь загатнаж дээ.

Зочин
Зочин
9 сар 24, 2024 17:59

Хувь хүмүүс улсын баялгийг өмчилж болохгүй гээд Үндсэн хуулиндаа заачихсан.

Зочин
Зочин
9 сар 24, 2024 18:36

Ер нь бол энэ тохирооны үндсэн дээр сонгуулийг нь ивээн тэтгэсэн.бүх зүйл ойлгомжтой б.

Зочин
Зочин
9 сар 24, 2024 18:40

Ene zasagaa buulga ih huralaa taraa es buguus mongol sununu huuchin 76 bolgoj ard tumnii tuluulul bolgo namuudiig tatan buulga 1 namtai bol

ХЗочинх
ХЗочинх
9 сар 24, 2024 18:47

Тувааныгаа огцруулаач. Огцруулах эрх нь Оюунэрдэнэд байгаа.

Наран
Наран
9 сар 24, 2024 19:31

Ачит ихээр тэжээлгэдэг барууны болон дотоодын бас шашиныхан дайрч орж ирээд л хоолтойгоо з�##�гасан .Оюунэрдэнэ чүүрк .Хамтарсан засаг гэх луйврын засагыг огцруулах хэрэгтэй .

Наран
Наран
9 сар 24, 2024 19:38

Туваан гэх их гэдэстийг огцруулах уу? засаг бүрэлдэхүүнээрээ огцорох уу ? Гэдэг асууд�##� яригдана .

Саша Саша
Саша Саша
9 сар 24, 2024 19:44

Гадаадын орнууд иргэд компаныхаа эрх ашгийг хамгийн дээр тавьдаг..манайхан болохоор компаниудаа ад үзэж дээрэлхүү хандана..одоо бүүр дээрэмддэг болсон..оросуудаас л ийм юм сурч байгаам...

Зочин
Зочин
9 сар 24, 2024 21:32

АН-ЫНХАН ИЙМ Л ЮМ ХИЙДЭГ НӨХДҮҮДДЭЭ

ЗоЗочин
ЗоЗочин
9 сар 24, 2024 22:25

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн гулгидасыг �##�т болгосон нь буруудсан байна,

Зочин
Зочин
9 сар 24, 2024 22:34

Ачит-эх ажиллаж л байв�##� �##�ь �##�ь т�##�даа ашигтайбайх. Ажиллаж байхад нь төрд авч болно байх. Хууль шүүх шийдвэрээ гаргаж болно байх.Монголын төр дотооддоо байгаа иймэрхүү асуудлыг нөлөөнд оролгүй шийдвэрлэж чадах байх аа.

Иргэн
Иргэн
9 сар 25, 2024 08:58

Найрамд�##� хүүхдийн зуслангийн захир�##� отгонбат гомо эрэгтэй хүүхдүүдийг хүчирхийлэгч үү

До ван
До ван
9 сар 25, 2024 21:28

Мэдээж энэ бол жинхэнэ ашиг сонирхлын зөрчил Туваан бол эби-н хүн бол таарлааүүнийг яавч зөвшөөрч болохгүй шүү ард түмээн

Авир
Авир
9 сар 26, 2024 00:48

Эрдэнэтийн овоолгыг 100% Эрдэнэт үйлдвэр ашиглаж цэвэршүүлэх ёстой.
Ерөнхий сайд ард түмнээрээ доог тохуу хийх гэгээгүй бол,эхэлсэн ажлаа дуусгах ёстой.
Ачитихтийн овоолго түшиглэсэн үйлдвэрийг шууд зогсоох ёстой учиг нь энэ үйлдвэр Том Эрдэнэт үйлдвэрээ д�##�дуур тонон дээрэмдэж байгаа.

Ганбат
Ганбат
9 сар 30, 2024 00:01

элбэгдорж б�##�аг үргэлжилсээр байхнээ.

Цагаанбааиар
Цагаанбааиар
10 сар 1, 2024 14:09

Ачит -т Ихтийн хувьд бол Ц.Туваан сайдыг дэмжиж бна Өөрсдөө ашиглаж чадахгүй байгаа шороон овоолго дээр шинэ технологи нэвтрүүлээд зэсийг нь ялгаж аваад зэс үйлдвэлээд ул�####�а татвараа төлөөд ажлын байр бий болгоод яьж байгаа юм бна лээ штээ яагаад болохгүй гэж ⁉️ Зэс эрдэнийн хувьч ялгаагүй даахгүй нохой булуу хураана гэж ❗️ Хувийн хэвшлийг ашигтай ажиллаад босоод өндийгөөд ирхээр төрд авах дээрэмдэх тухай ярьдагаа болих хэрэгтэй төрд авла�##� бол хулгайч дарга нарын х�##�аасанд л орно ❗️төрд байгаа үйлдвэр комданиуд уурхайнуудаа ашигтай ажиллуул л даа
Төр тийм сүрхий юм бол бусад овоолгууд дээр нь адилхан компаниа байгуулаад ашигтаа ажиллуул л даа

Холбоотой мэдээ

Back to top button