Нийгэм ярилцлага

Мөөм барьдаг Цацаа бариач: Ээжүүд хөхний эмгэгийг тоохгүй орхивол идээт буглаа үүсэх аюултай

Хүүхдээ эхийн сүүгээр хооллох явцад уураг зангирах, хөхний толгой хагарах, сүүний суваг битүүрэх, хөхний үрэвсэл зэрэг асуудал тулгардаг. Үүнд дийлэнх асуудлууд шийдэгдэх боломжтой бөгөөд та үргэлжлүүлэн хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь эхэд болон хүүхдэд чухал ач холбогдолтой байдаг. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд "Мөөм барьдаг Цацаа бариач" гэсэн группийг зарим хүмүүс шууд утгаар нь ойлгож, мааз байдлаар хүлээн авч байна. Тэгвэл нөгөө талаараа төрсний дараа ээжүүдэд хамгийн их асуудал үүсгэдэг мөөмний зовуурийг цаг алдалгүй барьж өгдөг байна.

Иймд бид "Мөөм барьдаг Цацаа бариач" группийн админ н.Цацралтай хэсэг хугацаанд ярилцлаа.

-Олон төрлийн бариа байдаг. Энэ дундаас мөөм барьдаг гэхээр зарим хүмүүс ойлгохгүй байх шиг байна. Энэ талаараа?

-Хөхний өвчлөл дотроо их байдаг шүү дээ. Төрөөгүй охидууд эсвэл огт жирэмсэлж үзээгүй, хүүхэд төрүүлж үзээгүй эмэгтэйчүүдэд хүртэл хөх нь хавдах асуудлууд тохиолддог. Гэхдээ би зөвхөн төрсөн ээжүүдэд тохиолддог өвчнийг анагааж өгөхийн тулд бариагаа хийдэг.

-Таны хувь энэ чиглэлээр хэдийнээс хойш барьж эхэлсэн бэ?

-Зургаа дахь жил рүүгээ орж байна. Анх би найман жилийн өмнө ээж болоод хөхний асуудал их тулгардаг байсан. Мөн өөрөө эрүүл мэндийн салбартай их ойрхон мэргэжлээр сурч төгссөн болохоор илүү дөхөм байсан. Цаашлаад манай гэр бүл гурван охинтой. Гурвуулаа бариач хүмүүс л дээ.

-Өөрөө их өвдөж, зовсон болохоор бусад ээжүүдийг барьж эхэлсэнг байх нь?

-Эхлээд ойр тойрны хүмүүсийнхээ хөхийг өвдсөн үед нь барьж өгч, эмчилдэг байсан. Тэгж явж байгаад нэг өдөр фейсбүүк дээр нэг эмэгтэй “миний хөх өвдөөд байна. Ямар арга хэмжээ авах вэ” гэсэн постыг хараад “Би мэргэжлийн барьдаг хүн биш л дээ. Гэхдээ танд тусалж чадах юм шиг санагдаад байна. Та миний байгаа газарт хүрээд ирээч” гээд тэр өдрөөс хойш 2-3 хоног барьж өгч байсан. Ингээд барьж өгчхөөд шууд амралтаараа хөдөө явчихсан хойгуур нөгөө эмэгтэй маань холбогдоод “зүгээр болчихсон шүү” гээд баярын сэтгэгдлээ илэрхийлж байсан. Үүнээс хойш илүү мэргэжлийн бариагаар сурч үзэх хүсэлтэй болоод бариа заслаар сурсан байдаг.

-Нэг хүнийг дунджаар хэд хоногт барьж байгаа вэ

-Хөхний зовууриас л шалтгаалах юм байна. Эмэгтэйчүүд төрсний дараагаар уураг нь зангирдаг шүү дээ. Тэрийг бол нэг удаад бариад зүгээр болгож болно. Харин хөх хавдах эсвэл горьдох тохиолдолд багадаа хоёр ихдээ дөрвөн удаа барих шаардлагатай байдаг.

-Та дээр ажлынхаа хажуугаар хийдэг гэлээ. Цагийн хувьд хэдээс хэдэн цагийн хооронд барьдаг юм бол?

-Өдөртөө над дээр 3-4 хүн тогтмол ирж бариулдаг. Би саяхан шинэ байрлалд ирээд удаагүй байгаа болохоор бас ч гэж цөөхөн байна. Хуучиндаа байрандаа бол 10 гаруй хүн ирж бариулдаг байсан. Цагийн хувьд аль болох уян хатан байдлаар өглөөний 07.00 цагаас оройны 19.00 цаг хүртэл барьдаг.

-Мөөм барьдаг бариач гэхээр зарим хүмүүс шууд утгаар нь ойлгоод маазраад байгаа харагдсан. Тэдгээр хүмүүсийн хандлага хэцүү санагддаг уу?

-Надад тэр асуудал тийм ч хэцүү, эмзэг санагддаггүй. Ямар нэгэн байдлаар хүн хэрэгтэй мэдээллээ авч л байвал тоодоггүй. Зарим эрэгтэй хүмүүс ч гэсэн надаас зөвлөгөө аваад эхнэрээ дагуулаад л ирдэг. Эсвэл жилдээ цөөн тохиолдолд эрэгтэй хүний хөх нь хавдаад надаас ирж зөвлөгөө аваад явах тохиолдол гарч байсан.

-Төрөөгүй боловч хөх нь байнга өвддөг охид, бүсгүйчүүд байдаг. Энэ нь ямар шалтгаантай юм бэ?

-Төрөөгүй эмэгтэйчүүдэд хөхний өвдөлт элбэг тохиолддог. Хөхнөөс сүү гарах, хөхөнд үүсгэвэр тэмтрэгдэх зэрэг шинж тэмдэг илэрсний дараа эмчид үзүүлдэг. Ер нь хөхний өвдөлтийн гуравны хоёр орчим хувь нь сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой байдаг. Гуравны нэг нь сарын тэмдгийн мөчлөгтэй холбоогүй өвдөлт байдаг. Энэ нь хоёр хөхөнд ижилхэн хөндүүр, эмзэглэл бий болох зовуурь ажиглагддаг ба дааврын үйл ажиллагаатай холбоотой, сарын тэмдгийн дунд болон өндгөн эс гадагшлах үед, эсвэл сарын тэмдэг ирэхээс өмнөх долоо хоногт тохиолдох нь элбэг. Дааврын үйл ажиллагаатай холбоогүй нь ихэнхдээ аль нэг хөхөнд тохиолддог. Шалтгаан нь ямар нэгэн үүсгэвэр байх, өмнө нь хөхөндөө мэс засал хийлгэсэн, хөхнөөсөө эдийн шинжилгээ авхуулж байсан зэрэг нь нөлөөлнө. Мөн хөхний өвдөлтийн бас нэгэн шалтгаан нь эмийн бодис байдаг. Ялангуяа жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаагаар xэрэглэх, цэвэршсэн эмэгтэйчүүд даавар орлох эм хэрэглэдэг. Энэ тохиолдолд хөхөнд өвдөлт үүсэх тохиолдол бий. Тиймээс хөх нь ямар шалтгаантай өвдөж байгааг мэдэхийг хүсвэл хөхний рентген шинжилгээ, хөхний эход харуулж, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туяа
Туяа
2024-09-24 16:18

Алтан гартай буянтай бариач шүү. Хэд хэдэн ч удаа хөхний минь асуудлыг эмчилж өгч бсаан????

Өөнөө
Өөнөө
2024-09-24 17:01

Зүгээр л мөөмний сахиусан тэнгэр ????. Дөрвөн ч удаа хөх зангираад аймшигтай хэцүү нөхцөл байдлаас аварсан ачл�##�тай хүн шү дэ. Т�##�архаад баршгүй ????????

Зочин
Зочин
2024-09-24 17:11
Reply to  Өөнөө

Vrgelj demjij uram ugdug chamdaa bayrlalaa

Дулмаа
Дулмаа
2024-09-24 19:11

18настай хүүгийн хөх нь өвдөөд хөндүүрлээд бсан очиж үзүүлээд зөвлөгөө аваад заасан эмчилгээг нь хийгээд зүгээр болсон буян шүү

Холбоотой мэдээ

Back to top button