Нийгэм мэдээУРЛАГ

5 хоногийн дотор Нэтфликсийг шуугиулж буй антологи цуврал

Гэмт хэрэг, аймшгийн киноны найруулгаараа алдартай Райн Мерфигийн шинэ уран бүтээл хэдхэн хоногийн өмнө Нэтфликст нээлтээ хийгээд байна. Тухайн антологи цуврал нь 1989 онд болсон бодит хэргээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд нээлтээ хийсэн цагаасаа эхлээд олны анхаарлыг татсан юм.

Төрсөн эцэг эхээ хөнөөсөн ах дүү хоёрын тухай өгүүлэх уг цуврал тав хоногийн дотор IMDB-ээс 7.9 үнэлгээ авсан байна.

Райн Мерфи нь “Америкийн аймшгийн түүх” антологи цуврал болон Мангас: Жеффри Дамерын түүх”-ийг бүтээж, кино урлагийн салбарт дахин давтагдашгүй түүхийг бүтээсэн юм.

Энэ удаагийн "Мангасууд: Лайл ба Эрик Менендезийн түүх" хэмээх антологи цувралын ах дүүсийн дүрийг Cooper Koch болон Nicholas Chavez нар бүтээжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2024 21:57

Ийм кино үзэх шаардлагагүй.

Back to top button