Нийгмийн

Ноён сумын ЕБС экологийн хичээлээ байгальд гарч заадаг болжээ

Өмнөговь аймгийн Ноён сумын Ерөнхий боловсролын сургууль сурагчдадаа экологийн хичээл заахдаа байгальд гарч, газар дээр нь тайлбарлана сургалтаа явуулдаг болжээ.

Тус сургуулийн хамт олон экологийн цагийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд сурагчдыг байгалийн явган аялалд авч гарахдаа, ховор ан амьтан, ургамлыг бодитоор харуулж тайлбарладаг байна.

Мөн уг хичээлийн хүрээнд байгалиа хэрхэн хайрлан хамгаалах талаарх мэдээ мэдээллийг сурагчдадаа өгдөг байна. Тус сургуулийн сурагчдын дунд явуулсан санал асуулгаар байгальд ордог энэхүү хичээл нь тэдний хувьд хамгийн сонирхолтой хичээл байдаг гэжээ.

Д.Жаргалмаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button