Самарт яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд оллоо

Самарт яваад сураггүй болсон 54 настай эмэгтэйг гурав хоногийн дараа ар гэрийнхэн нь эсэн мэнд олжээ.
Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 244 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т тус сумын харьяат иргэн Н нь 4 хүний хамт самар түүж яваад 09.22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.
Улмаар хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт эрэн хайж эхэлсэн. Ингээд 09.24-ний өдрийн 11:50 цагт алга болсон иргэн Н-ийг ар гэрийхэн “Дагналдай” гэдэг газраас эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.