Нийгэм мэдээ

Хоёр өдөр дараалан 48, 50 настай иргэд түймэрт өртөж, нас барлаа

Есдүгээр сарын 23-нд Налайх дүүрэгт 48 настай, эмэгтэй гал түймэрт өртөж нас барсан. Тэгвэл өчигдөр /2024.09.24/ Дархан-Уул аймагт 50 настай эрэгтэй гэр нь шатаж, нас баржээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар  багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.09.24/ 19:48 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан 19:54 цагт хаягт очиход, иргэн П-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн П/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн газарт шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 25, 2024 10:04

Яг яаж түймэр гарсийн

Холбоотой мэдээ

Back to top button