Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд НҮБ-ын өмнө сүүлийн удаа үг хэллээ

Мягмар гарагт /2024.09.24/ Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө сүүлийн удаа үг хэлсэн байна. Тэрбээр ОХУ-ын Украинд хийж буй дайн нь бүтэлгүйтсэн хэмээн Ливаны Хезболла бүлэг болон Израилын мөргөлдөөнд дипломат шийдэл олох боломж байгаа гэжээ.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаанд нь дөрөв гаруй сар үлдсэн тэр Украин, Газын зурвас, Суданы дайнд анхаарсан үг хэлэв. Тэрбээр Израил, Ливаны талаар “Бүрэн хэмжээний дайн нь хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй. Нөхцөл байдал хурцадсан ч дипломат аргаар шийдвэрлэх боломжтой” гэсэн юм. Мөн Байден Израил болон Хамасыг Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрт гарын үсэг зурахыг уриалсан байна.

Байдены ерөнхийлөгчийн бүрэн эрх Украины дайнтай нягт холбоотой болсон. Тэрбээр Украины дайны талаар “Сайн мэдээ нь гэвэл Путиний дайн үндсэн зорилгодоо бүтэлгүйтсэн. Тэр Украиныг устгахаар зорьсон ч Украин эрх чөлөөтэй хэвээр байна. Бид ядарч, өөр тийшээ харж болохгүй Украиныг шударгаар ялж тогтвортой энх тайванд хүртэл дэмжихээ зогсоохгүй” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button