СПОРТ

Монголын уулчид 7105 метрийн өндөрт орших “Корженевский”, “Коммунизм”-д авирлаа

Төв Азийн өмнөд хэсэг Памирын нуруунд орших далайн төвшнөөс дээш 7105 метрийн өндөр “Корженевский”, “Коммунизм” оргилуудад Г.Ганзориг, Э.Уранболор нар амжилттай авирч, Монгол Улсынхаа төрийн далбааг мандууллаа. Э.Уранболорын тухайд энэ оргилд авирсан анхны эмэгтэй уулчин гэдгээрээ онцлог юм.

Төв Азийн Өмнөд хэсэг болон Хималайн умард хэсэг Тажикистан, БНХАУ, Афганистан болон Пакистаны нутгийг дамжин орших Памирын нуруу нь хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай бөгөөд уулчдын хувьд асар их чадвар шаарддаг байна.

“Корженевский”, “Коммунизм” оргилуудад Г.Ганзориг, Э.Уранболор нар анх удаа гарахдаа хөтөчгүй авиралт хийжээ. Энэ оргилуудыг жил бүр олон улсын уулчид ирж оргилд нь гарахыг эрмэлздэг гэдгийг тэд мөн онцолж байсан юм.

Цаашлаад Памирын нуруунд орших далайн төвшнөөс дээш 7495 метрийн өндөр “Коммунизм” оргил нь "цасны барс" хэмээх цолны болзол хангадаг 7000 метрээс дээш өндөртэй 5 оргилын хамгийн өндөр нь ажээ.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button