Швейцар: Амиа егүүтгэх бүхээгийг хэрэглэснийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Швейцар улсын цагдаа нар “Sarco” нэртэй амиа егүүтгэх бүхээгийг анхны удаа ашигласны дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус улсад зарим тохиолдолд хүмүүсийг амиа егүүтгэхэд нь тусламж үзүүлэхийг хуулиар зөвшөөрдөг юм.
Цагдаагийн алба мягмар гарагт /2024.09.24/ мэдээлэл хийхдээ “Sarco амиа егүүтгэх бүхээгийг хурааж, цогцсыг задлан шинжилгээнд оруулахаар явуулсан. Үүнээс гадна Меришаусен дүүрэгт хэд хэдэн хүнийг цагдаагийн газар саатуулсан байгаа. Прокурорууд гэмт хэргийн шинжтэй бусад үйлдлүүдийг шалгаж байна” гэжээ.
“Sarco” бүхээгийг “Exit international” нэртэй Нидерланд компани бүтээсэн юм. Тус компани мэдэгдсэнээр даваа гарагийн /2024.09.23/ 16:00 цагт тус бүхээгийг ашигласан байна. Ашигласан хүн нь дархлааны асуудлын улмаас олон жилийн турш ноцтой эмгэгүүдтэй тэмцсэн 64 настай Америк эмэгтэй байжээ. Швейцар нь гаднын иргэн амиа егүүтгэх бүхээгийг ашиглахыг зөвшөөрдөг цор ганц улс юм.
Эх сурвалж: DW
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.