Нийгэм мэдээ

Яармагийг ТЭЦ-IV-тэй холбосон 6 эгнээ замын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Яармагийн замыг I хороололтой холбох ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Гүүрийг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” гэх гурван компани харин авто замыг “Тотал инж” ХХК барьж байгаа юм.

Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдаж буй. Эхний гүүр нь 36.7 метр урт. Үүнийг Туул голын салаан дээр барих бол дараагийнх нь 391.5 метр, гурав дахь нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээгүүр барьж байгаа.

Энэ тухай Нийслэлийн замын хөгжлийн газрын зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ажилтан "Эхний ээлжид яармагийн замыг эрчим хүчний гудамж дахь ТЭЦ-IV-ийн урд замтай холбох гурван гүүрийн ажил дуусах шатандаа орсон. Ирэх арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эцсийн байдлаар дуусгах төлөвлөгөөтэй байгаа" гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл наадамчдын гудамж буюу Яармагийн "Номин" дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
9 сар 25, 2024 18:40

3 эгнээг 1 эгнээ, байнгын түгжээтэй замд нилүүлэхээр юу өөрчлөгдөх юм бэ. 1 хорооллын замтай хэзээ холбохын. Бүтэн, хүнд хэрэгтэй ажил хийлдээ. Хотын төвийн бараг ганц ч нөхөөсгүй замуудыг давхарлаж хучиж бродюр ажиллагаа явуулах хөрөнгөөрөө энэ зөмыг гүйцээчихгүй, идэж уухаа л бодно. ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГА...

Зочин
Зочин
9 сар 25, 2024 20:32

Сонсголонгийн гүүрүү ? Өөр шинэ гүүр юм уу ?

Зочин
Зочин
9 сар 26, 2024 10:20

Шинэ зам маань хотын тусгай хэрэгцээт т�##�байд баригдсан болохоор агаар сайтай бас өргөн учир машиндаа унтахад тухтай байх болно.Үнэгүй интернет цацаад машинтай амр�##�тын бүс болгоё.

Холбоотой мэдээ

Back to top button