ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндийн даатгалын өдөрлөг МАРГААШ болно

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10:00 цагаас улсын 4 эмнэлэгт зохион байгуулна.

Нээлттэй өдөрлөг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдэд болно. Тус өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг сурталчлан таниулах, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарыг талаар даатгуулагчдын санал хүсэлтийг хүлээн авч ажиллана. Мөн өдөрлөгийн үеэр дүүргүүдийн Нийгмийн даатгалын байцаагч нар ажиллах тул иргэд Та бүхэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button