БНСУ харласан иргэдийг өршөөлд хамрагдвал торгохгүй, буцааж оруулна
БНСУ энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 30 хүртэл хууль бус оршин суугч гадаад иргэдэд сайн дураараа нутаг буцах хугацааг зарлаж, сайн дураараа буцсан тохиолдолд торгууль төлөхгүй гэж мэдэгдлээ.
Хөтөлбөрийн хүрээнд сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон хүртэлх торгуулиас чөлөөлөгдөж, эргэж хилээр орох эрхтэй болно. Харин хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашигласан, эсвэл эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс үүнд хамаарахгүй гэв.
Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас гаргасан судалгаагаар Монгол улсын 53 мянга 38 иргэн ажиллаж, амьдарч буй. Үүнд хууль бусаар оршин суугчдын тоо ч багтасан. Монголчууд хэрэв энэ хуульд хамрагдаж нутаг буцахаар шийдсэн бол цагаачлалын албаны 1345 руу залгаж, 7 дугаараас зөвлөгөө авах боломжтой аж.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНСУ-ын хүн амын тоо эрчимтэй буурч байгаа. Иймд танайх цагаачдыг хөөж гаргана гэж донжигнох хэрэггүй. Танайх одоо 10-20 жилийн дараа ямарч ажиллах хүчингүй болно. Иймд хууль бус амьдаргчдыг хөөн гаргах хэрэггүй. Харин өөрийнхөө иргэн болгож амьдарцгаа.
виз олгоод 5 жилийн виз олгочихвол яг 5 жил болоод хуу бултаараа буцна даа
Хилийн хоригтой хүмүүсийн хоригыг цуц�##�аад өгөөчээ
Сайхан худлаа юм ярихын. Нэг гаргасан бол өршөөлөөр гарсан байсан ч буцааж оруулдагүй байгаа шүү. Солонгосчуудын занг мэдийшдэ. Та өмнө нь манай улсад хараар ажиллаж байсан юм байна гээд оруулах ч үгүй
Тийм шүү
Хэрхэн бат�##�гаатай бол!!! Эргэлзэж байгаа ???