Монгол тулаанч АНУ-ын HFC холимог тулааны аварга боллоо
Монгол тулаанч Ц.Чинзориг өчигдөр /2024.09.26/ Америкийн HFC холимог тулааны холбооны Amateur ангиллын аварга боллоо.
Дорноговь аймгийн Айраг сумын харьяат тэрбээр өмнө нь чөлөөт бөхийн тамирчин байсан бөгөөд “Алдар” спорт хороонд харьяалагддаг байхдаа “U23” хүртэлх насны чөлөөт бөхийн 70 кг жинд Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байжээ. Мөн энэ оны нэгдүгээр сард УАШТ-ий аварга болжээ.
Түүнчлэн 2021 онд АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний NJAA дивизионы 64.1 кг-ын жинд Канзас мужийн "Northwest technical college" сургуулиас оролцож түрүүлсэн удаатай. Ц.Чинзориг энэ оноос холимог тулааны спортоор хичээллэж эхлээд өнгөрөгч сард АНУ-ын Сан Франциско хотноо “First Round Fights” холбоонд анхны тулаанаа хийж, улмаар эхний үед өрсөлдөгчөө цэвэр ялсан юм.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс орноо л хөгжүүлмээр байна. Хүн зодох яахав.
Сайн байна. Баяр хүргие. Энэ ч бас Моннол улсын маань хөгжил, нэр �##�дар шүү