Судалгаа: Гурван хүүхэд тутмын нэг нь холын хараа муутай

2023 онд дэлхий даяарх хүүхдүүдийн гуравны нэг нь холын хараа муутай болсон гэдгийг шинэ судалгаа харуулжээ. Энэ тоо 2050 он гэхэд 40 хувь болж нэмэгдэж магадгүй байна. Тус судалгаа мягмар гарагт /2024.09.24/ Британийн нүд судлалын сэтгүүлд нийтлэгджээ. БНХАУ-ын Гуанжоу хотын Сун Ятсэний их сургуулийн эрдэмтэд дэлхийн 50 гаруй орны 5.4 сая гаруй хүүхэд, өсвөр насныхныг хамарсан 276 судалгаанд дүн шинжилгээ хийсэн байна.
Дүн шинжилгээ хийснийхээ үр дүнд эрдэмтэд холын хараа муутай хүүхэд, өсвөр насныхны тоо сүүлийн 30 жилд их хэмжээгээр нэмэгдсэнийг илрүүлжээ. Тодруулбал 1990 онд хүүхдүүдийн 24 хувь нь холын хараа муутай байсан бол 2023 онд 36 хувь болж нэмэгдсэн юм.
Хэдийгээр энэ өсөлт нь аажмаар явагдаж байсан ковидийн цар тахлын дараа мэдэгдэхүйц хурдассан байна. Судлаачид мөн холын хараа муутай хүүхдүүдийн хувь бүс нутгаас хамаараад өөр байгааг онцолжээ. Тус судалгаа “Миопи (холын хараа муу) нь өнөө үед нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан томоохон асуудал болоод байна. Үүний тархац хурдацтай нэмэгдэж буйн гол нотолгоо нь Сингапур, БНХАУ, Тайвань зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад харагдаж байна” гэж бичсэн байна. Тодруулбал Зүүн Ази хүүхдүүдийн 35 хувь нь холын хараа муутай болжээ. Энэ нь Европтой харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт.
Энэ нь Зүүн Азийн хүүхдүүд бусад бүн нутгийн хүүхдүүдээс хоёроос гурван жилээр эрт сургуульд хамрагдаж эхэлдэгтэй холбоотой байж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.