Гадаад мэдээДЭЛХИЙ

Нью-Йоркийн захирагчид авлигын хэрэгт буруутгагдлаа

АНУ-ын прокурорууд пүрэв гарагт /2024.09.26/ Нью-Йорк хотын дарга Эрик Адамсыг авлигын хэрэгт буруутгасан байна. Прокурорууд түүнийг өөрт нь нөлөөлөхийг хүссэн Турк иргэдээс хууль бус хандив, тансаг аяллын эрх авсан гэж үзэж байгаа юм.

57 хуудас бүхий прокуроруудын гаргасан бичигт Адамс 2021 онд хотын даргын сонгуулийн кампанит ажилдаа санхүүжилт босгохоор явуулсан хэргийн талаар бичжээ. Тэрхүү ажил нь 2014 оноос эхтэй гэж прокурорууд үзэж байгаа юм. Адамс хүлээн авсан хууль бүс зүйлсийнхээ хариуд хотын албан тушаалтнуудад шахалт үзүүлж Туркийн шинэ 36 давхар бүхий консулын барилгыг хүлээн авхуулсан байна.

Прокуроруудын бичсэнээр тус консулын барилгад аюулгүй байдлын хэд хэдэн асуудал байсан ч Адамс шахалт үзүүлж хотын албан тушаалтнуудаар хүлээн авахуулсан юм. Тэрбээр эрүүгийн таван хэрэгт буруутгагдсан тул гэм буруутай нь шүүхийн өмнө тогтоогдвол олон арван жилийн хорих ял сонсож магадгүй. 64 настай Адамс ямар нэгэн буруу зүйл хийгээгүй хэмээж, шүүх дээр тэмцэнэ гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button