Б.Сүхбат жүдо бөхийн Зүүн Азийн тэмцээнд түрүүллээ

Хятадын Вэнжоу хотод эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатарын удирдлагад эрэгтэй зургаа, эмэгтэй долоон тамирчин зодоглож байгаа билээ. Тэгвэл өчигдөр /2024.07.26/ эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат алтан медалиар энгэрээ мялаалаа.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, 66 кг-д Ө.Бямбасүрэн, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д Э.Буянцагаан, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д П.Өсөхбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Т.Отгонжаргал, 52 кг-д Б.Гүндэгмаа, 57 кг-д Д.Болор-Эрдэнэ, 63 кг-д О.Саруул, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д Э.Энхзул нар барилдахаар Хятадыг зорьсон юм.
Б.Сүхбатын хувьд Варшавын нээлттэй тэмцээнээс хүрэл, өсвөрийн ААШТ-ээс мөнгө, залуучуудын ААШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байсан билээ.
М.АГАР







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.