Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы шинэ ерөнхий сайд ирэх сард ээлжит бус парламентын сонгууль зарлана

Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам өнгөрсөн баасан гарагт /2024.09.27/ шинэ даргаа сонгох санал хураалт явуулсан. Тус санал хураалтад батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба ялсан юм. Ийм учраас тэр Японы дараагийн ерөнхий сайд болно. Тэгвэл ням гарагт /2024.09.29/ тус намын ахлах албан тушаалтнууд Ишиба аравдугаар сарын 27-нд ээлжит бус парламентын сонгууль зарлахаар төлөвлөж байгаа гэжээ.

Өчигдөр өглөө Ишиба парламентын Төлөөлөгчдийн танхимыг аравдугаар сард тараах шийдвэр гаргасан юм. Дээрээс нь тэрбээр эрх баригч намын удирдлагуудаа шинээр томилж, ирээдүйн засгийн газрын гишүүдээ сонгон шалгаруулах ажлыг түргэтгэсэн гэж эх сурвалжууд мэдэгджээ. Жишээ нь Ишиба батлан хамгаалахын сайд асан Такэши Иваяаг гадаад хэргийн сайдаар томилохыг авч үзэж байгаа аж.

Либерал Ардчилсан Нам дотоод асуудалтай байгаа. Ийм учраас зарим хууль тогтоогчдын таамаглаж буйгаар бол Ишиба засгийн газрын гол албан тушаалуудад ерөнхий сайд асан Ёшихидэ Сүга гэх мэт алдартай улс төрчдийг томилж, намынхаа сул дотоод суурийг чангатгахаар зорьж байгаа гэж таамаглаж байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button