НИЙГЭМ

Хууль: Маргаашаас цахим эмч, инфлюнсерүүд эм, эмнэлгийн хэрэгсэл сурталчлахгүй

Маргаашаас буюу аравдугаар сарын 01-нээс эхлэн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болно. Хэрэв сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулна.

Харин жороор олгодоггүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж болохоор хуульд өөрчлөлт оруулаад байгаа юм.

Жишээлбэл ямар нэгэн байдлаар хавдрыг эмчилнэ, бүх төрлийн өвчинд хэрэглэгдэнэ гэж иргэдэд далд хэлбэрээр сурталчилгаа хийсэн тохиолдолд хориглоно. Мөн эрүүл мэндийн мэргэжилтэй хүнийг энэ төрлийн зар сурталчилгаа хийхийг хоригложээ. Үүнд олны танил нөлөөлөгчид болон цахим эмч нэрээр эм, болон эрүүл мэндийн хэрэгсэл сурталчилдаг мэргэжилтнүүдийг багтаан үзэж болно.

Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль (2010)-д эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны талаарх зохицуулалт харьцангуй бага байсан бол шинэчилсэн найруулгаар дараах зар сурталчилгаанд тавигдах нийтлэг зарчмыг өртгөтгөн хуульчилж, зар сурталчилгаанд тавигдах шаардлага, хориглох зүйлсийг тусгайлан зохицуулжээ.

Тус хуульд заасны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага эмийн зар сурталчилгаа явуулах бөгөөд зар сурталчилгаа нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан дуун тайлбар, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан дохионы хэл, эсхүл бичгэн тайлбартай байх ёстой болсон байна. Мөн зар сурталчилгаанд хориглох зүйлсийг тусгайлан хуульчилсан байх бөгөөд эдгээрээс онцлох зарим шинэ зохицуулалтыг танилцуулъя.

Үүнд,

  • Зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах
  • Эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах
  • Эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах
  • Иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаандоролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах
  • Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэжтөөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах
  • Телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудаснаас бусад мэдээлэх хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сурталчлах
  • Тамирчин, спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах зэргийг хориглох зохицуулалтууд багтаад буй. Энэ хуулийн өөрчлөлт маргаашаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-30 21:56

Маш зөв.

Зочин
Зочин
2024-09-30 22:03

Олны танил хүмүүс энииг уугаад эдгэлээ гэж тодорхойгүй бүтээгдэхүүн сурт�##�чилж байгааг болиулсан нь сайн хэрэг.Ахмадууд хамаг мөнгөө үе мөчний сайн гэсэн тос на�##�т зэрэгт зарцуулж байгаа нь нууц биш.Үё мөч.түрүү булчирхай сахар тулайй гэсэн нийтлэг өвчний сайн гэсэн за�##�ттай жинхэнэ эрэлттэй сэдвээр сурт�##�чилна.Мөнгө төлөөл рэкламанд тоглуулна

Иргэн
Иргэн
2024-10-02 20:13

Монгол улсад хэрэгжүүлж чадахгүй байхаа!!! Улс нь улны хуульгүй болчихсон, хуулийн дагуу амьдардаг хүмүүс нь хохирдог тийм нийгэм!!!

Холбоотой мэдээ

Back to top button