Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн хамгийн сүүлийн нүүрсний цахилгаан станц хаагдлаа

Их Британийн хамгийн сүүлийн нүүрсний цахилгаан станц өнөөдөр хаагдаж байна. Ноттингхэмпшир бүсийн Ратклифф-он-Соар дахь нүүрсний цахилгаан станц 57 жилийн турш нүүрс шатаан эрчим хүч үйлдвэрлэсний дараа ийнхүү хаагдаж байгаа юм.

Тус улс арав гаруй жилийн өмнө нүүрсний цахилгаан станцуудыг ашиглалтаас халах төлөвлөгөөгөө гаргасан. Ратклифф-он-Соар дахь станц хаагдсанаар Британийн нүүрс ашиглан эрчим хүч гаргаж авсан 142 жилийн түүх дууслаа. Тус улс анх 1882 онд Холборн Виадуктийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, эрчим хүч гарган авч эхэлсэн.

Хамгийн сүүлийн нүүрсний цахилгаан станцыг хаасан нь Их Британийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад туслах томоохон алхам гэж ногоон энергийг дэмжигчид сайшаажээ. Тус улсын Эрчим хүчний сайд Майкл Шанкс “Ратклифф дэх станц өнөөдөр хаагдаж байгаа нь нэгэн эрин үе дуусаж буйн шинж. Нүүрсний салбарынхан манай улсыг 140 жилийн турш эрчим хүчээр хангасандаа зүй ёсоор бахархаж байгаа” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv
2024-09-30 16:15

dulaanii eh uusweree yadag bol?

Tumur
Tumur
2024-10-01 06:21
Reply to  Зочинvv

Газаар , норвегиос газ авдаг, айл болгон нь бойлертой , нэгдсэн х�##�а�##�тын систем гэж байхгүй, япон,англид хамгийн ихээрээ хөгшчүүд нь хөнжилдээ хөлдөж үхдэг.

иргэн
иргэн
2024-09-30 16:17

монголоор моод дуу�####�г гэж, бид ч нүүрсний станцаасаа с�##�ах нь битгий хэл дахиад зөндөөг байгуулах гээд явж байгаа шүү, зуун жилийн дараа л нүүрсний станцаасаа с�##�ах байх.

Tumur
Tumur
2024-10-01 06:17
Reply to  иргэн

Тэгээд английг дуурайж байж хөлдөж үхэх гээ юу

Холбоотой мэдээ

Back to top button