Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Шөнийн гэрэлтүүлэг ихтэй хотуудад альцгеймерээр өвчлөх магадлал өндөр байдаг

Хотын гэрлүүд шөнө аюулгүй тав тухтай мэдрэмж төрүүлдэг хэдий ч хүний биед сөргөөр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд баталсан байна.

2012-2018 оны хооронд альцгеймерийн өвчний тархалтын талаар болон хиймэл дагуулаас шөнө асах гэрлийн хэмжээг хэмжжээ. Үүний үр дүнд, шөнийн гэрэл болон альцгеймер өвчний тархалт хооронд уялдаа хамааралтай байгааг тогтоосон байна.

Шөнийн цагаар гэрэл ихтэй байдаг хотуудад альцгеймерийн өвчний тохиолдол их. Харин бага гэрэлтэй хотуудад энэ өвчний тохиолдол маш бага байдаг гэж судалгаагаар батлагджээ. Шөнө гэрэлтэх гудамж болон хотын гэрлүүд унтах, сэрэх үзэгдэлд саад учруулан, хүний биед ихээхэн хэмжээний хор хөнөөлтэй байдаг аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button