Израил Ливан руу цэргээ орууллаа
Мэргэжилтнүүд Израил тун удахгүй цэргээ Ливан руу оруулж, хуурай газрын довтолгоо хийнэ гэж таамаглаж байсан. Тэгвэл тус улсын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Ливаны өмнөд бүс дэх Хезболлагийн байршлуудад довтолгоо эхлүүлсэн гэжээ. Тэр мэдэгдэлд “Хойд Израилын оршин суугчдад шууд аюул учруулж буй Ливаны өмнөд бүс дэх Хезболлагийн байршлуудад хязгаарлагдмал дайралт хийж эхэлсэн” хэмээсэн юм.
Ливаны хил дээр оршдог Аита аль-Шааб тосгоны оршин суугчид нисдэг тэрэг, дроны дуу чимээ сонсогдож их хэмжээний их бууны сум унасан гэжээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Израилын зэвсэгт хүчин Ливанд агаарын цохилт өгч эхэлсэн. Ливаны эрүүл мэндийн яам мэдээлснээр үүний улмаас мянга гаруй хүн амь үрэгдэж, 6 мянган хүн бэртэж, сая гаруй хүн гэрээ орхин дүрвэсэн байна. Мөн тус бүлгийн удирдагч Хассан Насралла гэх мэт хэд хэдэн томоохон албан тушаалтан агаарын цохилтод амь үрэгдсэн.
Хезболлагийн дэд удирдагч Наим Кассем Насраллаг амь үрэгдсэний дараах анхны мэдэгдлээ даваа гарагт /2024.09.30/ хийсэн байна. Тэрбээр “Эсэргүүцлийн хүчин хуурай замын байлдаанд бэлэн. Бид тулаан урт байж магадгүй гэдгийг мэднэ. Бид 2006 оны чөлөөлөх дайнд ялсан шигээ ялна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жүүдүүд гирман руу довтлооч чадах уу
Иймэрхүү зөв бичиж чадахгүй оркууд л террористуудыг өмөөрч пэд дэд үсэрдэг юм даа
Муусайн жүүдүүд Герман руу довтолж яахын.Чам шиг г�##�зуу биш
s#a mine Germany gej bich