"Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна"
Хамгийн сүүлд Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн.
Энэ талаар НОБГ-аас цаг үеийн мэдээллийг тодрууллаа. Тэрбээр, "Одоог хүртэл тарваган тахал өвчний тархалт идэвхтэй байгаа тул нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
НОБГ, НЦУГ, ЭЦА, НМЭГ, ЗӨСҮТ-ийн хамтарсан бүрэлдэхүүн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна" гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.